”Номин талст”-ын залуус удирдах албанд томилогджээ

-ДУУЧИН А.ХАЯНХЯРВАА НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ДЭД ДАРГААР ТОМИЛОГДЖЭЭ-

Хотын томилгоо “Номин талст” хамтлагийн гишүүд даргын албан тушаалд очсоноор үргэлжилж байна. Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргын албан тушаалд “Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар тус хамтлагийн дуучин А.Хаянхярваа нар томилогджээ. Тэд өнгөрсөн долоо хоногт даргын ажлаа албан ёсоор хүлээн авч, ажилдаа орсон байна.

Ийн “Номин талст” хамтлагийн гурван гишүүн буюу дуучин Т.Дэлгэрмөрөнгөөс бусад нь даргын алба хашиж, төрийн албан хаагч болж байна. Ардчилсан намын үед тус хамтлагийн гишүүн Хаазаа буюу Т.Хангэрэл Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Харьяатын хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэж байгаад өнгөрсөн зун ажлаа өгчээ.

Нийслэлийн бусад харьяа агентлаг, газрын дарга нарын томилгоог дурдвал:

  • Нийслэлийн Тээврийн газрын даргаар Д.Отгонбаатар
  • Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар Ж.Дамдинцэрэн
  • Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар н.Ариунбаяр
  • “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-ний даргаар н.Баярсайхан
  • Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар М.Дэлгэрэх
  • Нийслэлийн Боловсролын газрын даргаар Ж.Гантулга
  • Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар М.Ганбаатар
  • Ус сувгийн удирдах газрын даргаар Ц.Төрхүү
  • Монголын хүүхдийн ордны даргаар Б. Цэнгэлмаа
  • “Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар Н.Батсүмбэрэл
  • Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын даргаар М.Энхболдын багт ажиллаж байсан н.Чинзориг нар тус тус томилогджээ.

Түүнчлэн нийслэлийн  Аялал, жуулчлалын газрын хуучин дарга н.Баттулга нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын даргын албан тушаалд шилжин очсон байна.

Эх сурвалж: News.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …