Далайн амьтдын тоглолт Монголд анх удаа болно

Монголд анх удаа ОХУ-ын “Московский Дельфинарий” явуулын циркийн “Далайн амьтдын тоглолт” маргаашнаас эхлэн Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркт тоглоно.
Тоглолтын үзүүлбэрт далайн хав болон далайн гахайн сонирхолтой үзүүлбэрүүд багтжээ.
Тус тоглолтод тусгай асар зориулан зассан бөгөөд лхагва, пүрэв, баасан гарагт 18:00 цагаас, бямба, ням гарагт 12:00, 15:00, 18:00 цагаас тоглох юм.
Тасалбарын үнэ суудлаасаа хамааран 15-30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд гурваас доош насны хүүхэд төрсний гэрчилгээгээ авчран үнэгүй үзэх боломжтой. Тасалбарыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн билетийн кассаар худалдаж байна.
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …