Есөн агентлагийн даргыг томилуулахаар санал хүргүүлжээ

Төрийн албаны зөвлөлийн 32 дугаар хуралдаанаар аравдугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулсан удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцлээ.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар 15 ажлын байранд өрсөлдөхөөр 35 иргэн бүртгүүлсэн бөгөөд 23 нь эцсийн шатанд тунаж үлдэн, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгдлээ.

Хуралдаанаар сонгон шалгаруулалтад орж тэнцсэн иргэдийн дүнг хүн тус бүрээр хэлэлцээд, тухайн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан доорхи албан тушаалтныг томиллуулахаар нэрийг нь дэвшүүлж засгийн газарт хүргүүлжээ.

Үүнд, Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар Д.Мөрөнг,

Татварын ерөнхий газрын даргаар Л.Зоригийг,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Р.Содхүүг,

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар Ц.Ням-Осорыг,

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар Б.Нямдавааг,

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар О.Алтансүхийг,

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Чинбатыг,

Биеийн тамир, спортын газрын даргаар Ц.Шаравжамцыг,

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилуулахаар Л.Бямбасүрэнг,

Ховд, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар Б.Ганболд, Ч.Бат-Эрдэнэ нарыг томилуулахаар шийдвэрлэлээ.

Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч, тухайн албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлж байгаа иргэнийг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд өөрийн биеэр оролцуулдаг бөгөөд Үндэсний хөгжлийн газрын даргад нэр дэвшигч гадаадад албан томилолттой ажиллаж байгаа тул энэ асуудлыг түр хойшлуулж, дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

14408768_1075659032554287_872381660_n-8-36

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …