Жаргалтай гэр бүлд өссөн хүүхэд жаргалтай амьдардаг

0136484f5a4228adgreat

Харвард болон Пенсильванийн их сургуулийн эрдэмтэд хамтарсан судалгаагаараа аз жаргалтай гэр бүлд өсч, хүмүүжсэн залуус өөрсдөө ч жаргалтай гэр бүлийн амьдралыг зохиодгийг баталсан байна.

Судалгааны ажил хүний амьдралын хэдэн үеийг дамжин буюу 80 жилийн турш хийгджээ.

Хэрүүл уруулгүй, амар амгалан, жаргалтай айлд өсч торнисон залуучууд өөрсдөө мөн л тийм сайхан халуун дулаан уур амьсгалтай айл гэрийн амьдралыг бий болгож байжээ. Харин багаасаа хэрүүл, маргаантай орчинд хүн болсон хүүхдүүдийг ирээдүйд мөн л тийм бараан гэр бүлийн амьдрал хүлээж байсан гэнэ.

Хар багадаа мэдэрсэн амьдралын “үнэн”-ийг хүмүүс насан туршдаа өөрөө ч анзааралгүй, өөртөө тээж явдаг гэсэн дүгнэлтэд судлаачид хүрсэн байна.

Эх сурвалж: www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Хаврын улиралд арьсаа хэрхэн зөв арчлах вэ?

Хаврын улирал айлчлан ирэхэд эрүүл арьсаа хамгаалж үлдэхэд тань туслах зөв арьс арчилгааны зөв зохистой …