Хүн амын сан 15 сая ам.долларын төслүүд хэрэгжүүлнэ

5c6bb4b176ca0333413f62db9a206e03

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Хүн амын сан /НҮБХАС/-гийн суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахаратайг хүлээн авч уулзлаа. НҮБХАС нь Монгол Улсад олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байгаад Шадар сайд талархаж байгаагаа илэрхийлэв.

Нью-Йорк хотноо 2016 оны есдүгээр сард болсон НҮБ-ын Хүн амын сангийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар манай улсад  2017-2021 онд хэрэгжүүлэх шинэ хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх, залуучуудын хөгжил, жендерийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 15 сая ам.долларын санхүүжилт бүхий төслүүдийг хэрэгжүүлэх болсон юм. Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар болон Шадар сайдын зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Өнгөрсөн оны долдугаар сард Дэлхийн хүн амын өдрийг  “Онцгой байдлын үе дэх эмзэг бүлгийн хүн ам” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх үед Шадар сайдын санаачилгаар Онцгой байдлын ерөнхий газар болон Үндэсний статистикийн хороо хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан юм. Онцгой байдлын үед шаардлагатай тоо мэдээллээр хангах, харилцан мэдээлэх зэргээр Санамж бичигт тусгасан асуудлыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2018 онд Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын Бага хурал зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг Шадар сайд хүсэв.

51f41880ee634f0d56b10aff933d67a1

1b7bea115460925acf15c66b4d87d6e9

14408768_1075659032554287_872381660_n-8-36

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …