Дональд Трамп тангараг өргөхөөсөө өмнө Путинтай уулзана гэлээ

f2e9d116-7184-4907-8f99-69728ceade68_w987_r1_s

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп өчигдөр  радиогийн ярилцлагад орох үеэрээ хэрвээ би АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн түрүүнд, бүр тангараг өргөхөөсөө өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзана гэж мэдэгджээ.

5703c768c46188510d8b45a0

Тэрээр өнөөдрийн Вашингтон-Москвагийн хүйтэн харилцаанд санаа зовж явдгаа илэрхийлээд, үүний гол буруутан нь одоогийн ерөнхийлөгч Обама гэжээ.

Трамп  Обама бол Путинд хүндлэл төрүүлэх хүн биш” гэж ярилцлагын хөтлөгч Майкл Саважид ярьсан байна.

Тэр цааш нь “Хэрвээ би арваннэгдүгээр сарын 8-нд сонгогдвол ажилдаа орохоосоо өмнө Орост очиж Путинтай уулзах болно” гэжээ.

Эх сурвалж:www.rferl.org

Г.Нараа

14408768_1075659032554287_872381660_n-8-36

Санал болгох мэдээ

Луврын музейн хулгай орсон тагтан дээр хамгаалалтын тор суурилуулжээ

Луврын музейгээс үнэт эдлэлүүдийг хулгайлахдаа хулгайч нарын ашигласан тагтан дээр мягмар гарагт хамгаалалтын тор суурилуулжээ. …