Эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдүүдийн нэгийг Эрдэнэтээс баривчилжээ

Орхон Аймгийн цагдаагийн газар, Сүхбаатар дүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эрэн сурвалжлагдаж байсан С.Галбадрах гэгчийг Орхон аймгийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.

С.Галбадрах гэгч нь ЭХТА 147.3 заасан гэмт хэргийг үйлдэн оргон зайлсан үндэслэлээр эрэн сурвалжлагдаж байсан юм.

Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.


Сүхбаатар дүүргийн I хороонд Энэ сарын 9-10-нд шилжих шөнө ноцтой зэвсэгт дээрмийн гэмт хэрэг гарсан. Тодруулбал, мөрийтэй тоглож байсан хүмүүсийг бүлэглэн дээрэмдэж, ингэх явцдаа олон хүнийг хутгалсан хэрэг гарсан юм. Үүнийг голлон зохион байгуулсан, уриалан дуудсан гэж үзэж буй дөрвөн этгээдийг Цагдаагийн байгууллага шуурхай илрүүлж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.

Долоон иргэн дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэдгийг урьдчилсан мөрдөн байцаалтаар тогтоосон байна. Уг гэмт хэрэг дээр гурван хүнийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа талаар өчигдөр ЦЕГ-аас мэдээлсэн билээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …