Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуульд саналаа өгөв

cc4o5669

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргий Х.Болормаагийн хамт Монгол-Оросын хамтарсан III сургууль дээр байрлаж буй хэсгийн хороонд очиж саналаа өгөв.

Саналаа өгснийхөө дараа тэрээр хэлэхдээ “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Энэ удаагийн сонгууль  иргэд, хүмүүст хамгийн ойрхон ажиллах төлөөлөгчдөө сонгож байгаа сонгууль юм. Иргэдэд хамгийн ойрхон ажиллаж, хамгийн их зүйл хийх хүмүүсээ сонгох сонгууль болж байна. Нийт иргэддээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсч байна. Бүгдэд нь амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

cc4o5664

cc4o5679

cc4o5688

cc4o5701

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Ж.Бат-Эрдэнэ: Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Монголын парламентын ардчиллыг өндрөөр үнэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй …