Энэ эмэгтэйг Ernestine Shepherd гэдэг бөгөөд өдгөө 80 настай бодибилдинг- ын тамирчин юм. АНУ – ын иргэн тэрээр одоо ч тэмцээн уралдаанд амжилттай оролцож байна. 20 настай бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлэм булчинлаг, эрүүл, чийрэг эмэгтэй юм.
Эгчтэйгээ хамт аэробикээр хичээллэж эхэлсэн бөгөөд бодибилдингийн тамирчин болтлоо хөгжсөн байна. 2010 онд хамгийн ахмад настай эмэгтэй тамирчин хэмээн гениссийн номонд бичигджээ.
Тэрээр бясалгал хийж, цагаан хоол иддэг бөгөөд энэ бүгдийн оргилд хүрэхэд 20 жил хамт амьдарсан халамжит нөхөр Колин нь хамгийн ихээр тусалж дэмждэг байсан гэж ярьсан байна.
Ernestine Shepherd нь өндөг, арвайн гурил, тахианы цээж мах, самар зэргийг өдөр тутамдаа хэрэглэдэг бөгөөд их хэмжээний усыг уудаг аж. Та хэдэн ч настай байж болно. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байж, хийж байгаа зүйлдээ итгэл үнэмшилтэй хандаж байх хэрэгтэй хэмээн хэлжээ.
emegteichuud.mn