Ц.Нямдоржийн эсрэг кампанит ажил мэдээллийн бүх хэрэгсэлээр явагдаж байна. Эрдэнэт үйлдвэрт шахааны бизнес гэх зүйл байдаг ба түүнийг үгүй болгоход 49% нь хувьчлагдах явдал маш тустай гэж Ц.Элбэгдорж хэлж байлаа.
Эрдэнэт үйлвэр хүдрээ нунтаглахын тулд ган бөмбөлөг хэрэглэдэг нь үнэн. Ашгийн төлөө ажиллаж байгаа ямар ч аж ахуйн нэгж, өөрт хэрэгцээтэй юмаа зах зээлээс аль болохоор хямдаар худалдан авч, ашигтай ажиллахыг зорьдог нь эрүүл үзэгдэл юм.
Эрдэнэт үйлдвэрийн захирлууд 100 тэрбум төгрөгийг 5 жилийн дотор худалдан авах ган бөмбөлөгний төлөө хувийн ХХК руу тухайлбал тэр 49%-ийг нь авсан эзэдийн өмчлөлд байдаг ХХК-ийн дансруу шилжүүлжээ.
Бараагаа аваагүй байж, 5 жилийн өмнө төлбөрийг нь хийдэг нь ЭРҮҮЛ ҮЗЭГДЭЛ мөн үү?
Энэ 100 тэрбум төгрөг бол Эрдэнэт үйлдвэрийн ашиг байсан бөгөөд оны эцэст Сангийн яам ноогдол ашиг болгон 51%-ийг буюу 51 тэрбум төгрөг авах байжээ.
Энэ 51 тэрбум төгрөг бол цалин тэтгэвэр, хүүхдэд өгөх 21000 төгрөг болох ёстой байв. Энэ тухай Монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр огт ярихгүй байна.
Харин энэ 100 тэрбумыг хувийн ХХК-ийн дансруу шилжүүлсэн нь цэвэр бизнесийн үйлдэл байсан мэтээр ярьж бичиж байна. Энэ оны эцэст Эрдэнэт үйлдвэрийн ашиг хамгийн багаар бодоход 100 тэрбумаар багасна. Хувийн хэвшлийнхэн Эрдэнэтийн 49%-ийг өмчлөхийн ашиг энэ гэж үү?
Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг хувьчилсан үйл ажилгааны цаана Ц.Элбэгдорж оролцсон болох нь илэрхий байна. Ц.Элбэгдоржтой хариуцлага тооцож огцруулах хэрэгтэй болжээ. Орон нутгийн сонгууль ч дууслаа одоо дараагийн ажилдаа орцгооё!
Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж, Монгол улсын эрх ашгаас урвасан болохыг Үндсэн хуулийн цэцэд оруулан хэлэлцүүлж, Үндсэн хуулийн цэцээр дүгнэлт гаргуулаад, уг дүгнэлийг УИХ дээр оруулан Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураагаад олонхи нь огцруулна гэж санал өгвөл Ерөнхийлөгчийг огцорсонд тооцох хуультай.
Энэ хуулийн заалтыг Монгол улс түүхэндээ ашиглаж байсангүй. Одоо нөхцөл байдал нэгэнт ийм болсон тул энэ замаар явахаас аргагүй байдалд хүрчээ.
Г.Баян
Эх сурвалж: Sonin.mn