Л.Энх-Амгалан ДЭМБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2016.10.20/ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Су Нюнт-У тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

enh-amgalan-gishuun-uulzalt1

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2016.10.20/ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Су Нюнт-У тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

enh-amgalan-gishuun-uulzalt4

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурал Засгийн газраас хэрэгжүүлэх ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөрөө баталсан. Үүнд эрүүл мэндийн салбарт томоохон зорилтууд тавин ажиллаж байгаа. Тухайлбал, иргэн бүрийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах, тухайн салбарт тусгах санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлэх мөн “Элэг Бүтэн Монгол” хөтөлбөр. Эдгээр хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх мөн эрүүл мэндийн салбарт ахиц гаргахад Улсын Их Хурлаас эрх зүйн хувьд хэд хэдэн чухал хууль батлан гаргасан. Үүнд Эрүүл мэндийн даатгалын тухай, Эмнэлэгийн  тусламж, үйлчилгээний тухай хуулийг дурдаж болно гэлээ.

enh-amgalan-gishuun-uulzalt5

Уулзалтын төгсгөлд ноён Су Нюнт-У Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейтай хамтран Ази, Номхон Далайн Парламентын гишүүдийн ээлжит Форумыг БНСУ-ын Сеүл хотноо 2016 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулах гэж буйг дуулгаж, тус арга хэмжээнд Байнгын хорооны дарга Л.Энх-Амгаланг оролцохыг урьсан юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …