Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Б.Энх-Амгалан өнөөдөр /2016.10.17/ БНСУ-ын Өргөн нэвтрүүлэг, харилцаа холбоо, радио давтамж хөгжлийн хорооны дарга Ким Мён Рюн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан уулзалтын эхэнд Монгол–Солонгос хоёр улсын найрсаг харилцаа нь хамтын ажиллагааны олон талт хэлбэрээр нийгмийн бүхий л салбарт үр дүнтэй хэрэгжиж буйд талархал илэрхийлээд Монгол Улс болон БНСУ хооронд мэдээллийн технологи, харилцаа холбоо, өргөн нэвтрүүлгийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх, контент, оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудал, мөн Монгол Улсад олон улсын чанар стандартын шаардлага хангасан телевизийн цамхаг бүтээн байгуулах талаар ярилцлаа.