АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Мануэл Микаллерыг хүлээн авч уулзав

14804973_1766374953630584_1878699452_nУИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар өнөөдөр /2016.10.24/ Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны Дэд тэргүүн Мануэл Микаллерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Мануэл Микаллер хоёр орны хамтын ажиллагаа маш өргөн хүрээнд хөгжиж байгааг онцлоод тэр дундаа Fulbright хөтөлбөрт хамрагдсан монгол оюутнууд эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг хэлээд боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, Америкийн Нэгдсэн Улсад сургах монгол оюутны тоог нэмэгдүүлэх нь чухал гэлээ. Мөн Монгол Улс эдийн засгийн хүнд сорилттой нүүр тулсан энэ үед бүхий л талаар туслалцаа үзүүлэх боломжтойг Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны Дэд тэргүүн Мануэл Микаллер дурьдаад ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед боловсролын салбарын төсвийг танах нь тийм ч оновчтой шийдэл биш болов уу гэж саналаа хэлсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Нийгмийн Бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар энэ асуудал дээр байр сууриа илэрхийлж боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг танахгүй байх бүхий л бололцоог эрэлхийлж байгааг онцолсон. Мөн оюутнуудыг дэмжих үүднээс Засгийн газар Боловсролын зээлийн санг бий болгож оюутнуудын сургалтын төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болсныг дуулгалаа.

2017 оны 1 дүгээр сард Монгол Улс-Америкийн Нэгдсэн Улстай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Ойг угтан зарим арга хэмжээг зохион байгуулах талаар санал солилцлоо гэж УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …