Баянзүрх дүүрэгт АН биш МАН ялжээ

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа МАН болон АН-ын гишүүдэд түр үнэмлэхийг нь гардууллаа.  Дүүргийн 41 тойрогт МАН 19, АН 16-д ялалт байгуулаад байгаа.

14858593_1088294877933180_668913901_o

Үлдсэн зургаан тойрог маргаантай байгаа юм.

 Маргаантай гэхийн учир нь АН-аас нэр дэвшигчид Сонгуулийн тухай хуулийн  70.5.10-д заасан “Сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан …. мөнгө,… бусад эд бараа төлбөргүй тараах… -ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл үүсээд байгаа гэнэ.

Мөн хуулийн  159.3.Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан  үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно гэсэн заалтыг үндэслэл болгож  Сонгуулийн хороо АН-аас нэр дэвшигчдийн талаар дээрх шийдвэрийг гаргахад хүргээд   байгаа гэнэ.

Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …