Утааны эсрэг элдэвээр тэмцээд тодорхой шийдэлд хүрээгүй л байна. Дэлхийд улс орнууд ингэж тэмцсэн ийм ч шинэ зуух, тийм ч шинэ технологи гэж ярьдаг ч үнэндээ утаа буурахгүй хэвээр байна. Утаанаас үүдэлтэй уушгигүй болж, ураг зулбаж, зүрх судасны өвчинд өртөмтгий болж, цус харвалт нэмэгддэг ч үүнтэй бид тэмцэж чадаагүй л байна.
Сүүлийн 15-н жилийн турш утаатай тэмцэж байгаа Улаанбаатар хотын үе үеийн удирдлагуудын шийдвэрээс хамгийн иргэдэд ээлтэй нүдээ олсон нь хүйтний улиралд цахилгааны үнийг шөнийн тарифт шилжүүлэх байсан юм. Үүнээс үүдэлтэй цахилгаанаар гэрээ халаах, халуун хуримтлуулж өдөртөө гэрээ тогтмол дулаан байлгах олон олон технологийг зохион бүтээж байсан. Энэ шийдвэр иргэдэд ашигтай байсан. Харин одоогоор дахин цахилгааны хөнгөлөлтийг иргэд үгүйлж байна.
Хүйтний улиралд аль болох утаа бага гаргах шийдвэрүүдийг дэмжих нь иргэдийн амьдрал ахуйд дэмтэй байсан юм. Одоогийн засаг барьж байгаа улс төрийн хүчнээс урьд засаг барьж байсан намын хэрэгтэй, иргэдэд ээлтэй шийдвэрүүдийг үргэлжлүүлэн хийхийг иргэд хүсч байгаа юм.
Б.Цацралт