“Эрдэнэт”-ийн асуудлаар нууц тогтоол гаргасан Б.Болор байнгын хорооны хуралдаанд сууна

e0a0caff94015a20original

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж “Эрдэнэт”, “Монросцветмет”-ийн 49 хувийн асуудлаар хэлэлцсэн билээ. Уг хуралдаанд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг дуудаж оролцуулсан бөгөөд асуудал шийдэгдээгүйн улмаас Хууль зүйн байнгын хорооноос “Эрдэнэт”-ийн асуудлаар Ажлын хэсэг байгуулав. Тэгвэл “Эрдэнэт”-ийн асуудлаар байгуулагдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд асан Б.Болорыг дуудаж оролцуулахаар болжээ.

Түүний хувьд Сангийн сайдаар ажиллаж байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн эзэмшлийн 51 хувийг хувийн хэвшлийн 49 хувиас доогуур үнэлэмжтэй болгож, улмаар “Эрдэнэт” үйлдвэрийг 49 хувийг нь худалдан авагчдад эзэмшүүлэх нууц бөгөөд хууль бус хоёр тогтоол гаргасан юм. Ямартай ч, хууль бусаар нууц тогтоол гаргаснаа хүлээн зөвшөөрч, цагаан туг өргөж, далан таваараа бууж өгөөд буй Б.Болорыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дуудаж ямар шалтгаанаар Монгол Улсын эсрэг дүрэм журам гаргаж, төр түмнээ доромжилсныг нь “байцаахаар” болжээ. Тэгвэл Б.Болорын оролцох байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, “Эрдэнэт”-ийн асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Төгс

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …