“Утсан хүүхэлдэй” гэгдэх Ч.Сайханбилэг хэний хамгаалалт дор УИХ-ын Хууль зүйн байнгын хороог доош нь хийв

1063c03d49577ceoriginal

Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилогдох үед түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн буюу “утсан хүүхэлдэй”. Энэ хүн Ерөнхий сайд болоод Оюутолгой, Тавантолгойгоор “оролдоод” бууна гэж нэгэн улстөр судлаач ах маань хэлж билээ. Яг л түүний хэлснээр болж, Оюутолгой, Тавантолгой “хөдөлгөөнд орж” эхэлсэн. Магадгүй энэ том ордуудаас хувь хүртэж чадаагүй хүмүүс Оюутолгойг “Дубайдах” зэргээр дундаас нь хувь хүртсэн байх. Харин Хятадын барьцаанд орсон Тавантолгойг тийм ч амар өөрсдийн санаснаараа хөдөлгөж чадаагүй. Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын нэн шинэ түүхэнд хараар бичигдэх маш олон үйл явдлыг удирдан зохион байгуулсан. Үүний хамгийн том нь “Эрдэнэт” үйлдвэр болон “Монросцветмет” компанийн 49 хувь юм.

Өдгөө “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр авах эсэхээс хамаарч ирэх дөрвөн жилийн МАН-ын, Монголын хувь заяа шийдэгдэх гээд байна. Магадгүй үүнийг авч чадахгүй бол дөрвөн жилийн дараа МАН ялагдаж, Монгол Улс жинхэнэ утгаараа мөхлийн зам руугаа орох байх. Ганц саалийн үнээ болсон “Эрдэнэт”-ийг нь хувийн хэвшлийнхэн авч, 49 хувиараа дамжуулан төрийн 51 хувийг чадамжгүй болгуулж, “Эрдэнэт” үйлдвэрийг бүхэлд нь залгих гэж байв. ОХУ “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшдэг байхад боломжийн татвар төлж, Монгол Улсыг тэжээж болоод байсан “Эрдэнэт” үйлдвэр хувийн хэвшилд очоод татвар төлөлт нь эрс багасч, хувийн эздүүдийнхээ халаасыг түнтийлгэх болов. Тэгвэл энэ бүх хуйвалдааныг хийсэн гэх Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын хүмүүсийг өчигдөр Төрийн ордонд дуудан авчирч, хууль бус үйлдлийнх нь талаар тайлбар авлаа. Мэдээж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь хууль бусаар хувьд шилжсэн нь хэний ч өмнө ил байгаа.

Харин энэхүү хууль бус үйлдэл, зууны гэгдэх луйварт оролцсон нөхдүүдийн үүрэг ролийг тогтоож, хэн хэн буруутай, тэдний цаана хэн хэн байна гэдгийг тогтоох болоход хамгаалалтдаа дэндүү ирдэв үү хууль ёсны тайлбар шаардсан УИХ-ын Хууль зүйн байнгын хороог доош нь хийж, дооглоод гарав. Товчхондоо, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон нараас асуулт асуухад, тэд тайлбараа илт тохуурхсан, Монгол төрийг дорд үзсэн байдалтайгаар өглөө. Хэний ч өмнө ил байгаа “Эрдэнэт”-ийн луйврын асуудлаар Монгол төрийг доромжилсон тайлбар өгч буй Ч.Сайханбилэг, О.Орхон нарын ард энэхүү луйврын жинхэнэ эзэд болох хамгаалагчид нь байна уу гэлтэй. Тэгээд ч, “Эрдэнэт”-ийн луйварт оролцсон гэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарт хүнийг шалгаж, хорьж, байцаадаг хууль, шүүх, АТГ-ын бүх эрх мэдэл байгаа цагт түүний хамсаатнууд айхгүй байх нь аргагүй. Тиймдээ ч тэд ард түмнийхээ эсрэг үйлдэл хийчихээд өөрийгөө өмөөрч, хууль ёсыг басамжлах энүүхэнд биз. Нөгөө талаас хууль бус үйлдэл хийчихээд түүнээсээ огтхон ч айж ичихгүй байгаа тэдний үйлдлээс харахад “Эрдэнэт”-ийн асуудалд МАНАН оролцсон байх магадлалтай байна. “Эрдэнэт”-ийг авсан Худалдаа хөгжлийн банкны Монголын талын эзэн нь “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг гэдгийг Монголын ард түмэн аль хэдийнэ мэддэг болсон.

Тэгвэл мань хүн МАН-ын хотын фракцийн томоохон төлөөлөгч, “Жу мээрэн” хэмээгддэг Т.Бадамжунайгийн хүргэн гэдгийг олон нийт тийм ч их мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, энэ өнцгөөс харахад “Эрдэнэт”-д АН, МАН оролцсон байх өндөр магадлалтай байна. Гэхдээ АН, МАН-ын дээд түвшний хэсэг бүлэг хүмүүсийн дунд л ийм зүйл болсон байх талтай бөгөөд хоёр намын дунд шатанд хүчээ авсан асуудлыг дарж чадахаасаа нэгэнт өнгөрөв бололтой. Тэгээд ч, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн 49 хувь Ерөнхийлөгчийн оролцоогүйгээр хувийн хэвшилд очихгүй гэдгийг хэлсэн. Нөгөө талаас “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудалд дандаа Ерөнхийлөгчийн талын хүмүүс оролцсон байгаа нь хачирхалтай. Харин хэрэг задрахад, бүлгийн дарга Д.Эрдэнэбатаар дамжуулан “Эрдэнэт”-ийн асуудлаар ам нээсэн намын гишүүн Ж.Батзанданг амаа хамхихыг сануулав. Ер нь, Ардчилсан нам ард түмнийхээ эсрэг хийсэн үйлдлийг нь шүүмжилсэн Ж.Батзандан мэтийн гишүүдээ доош нь дарж шийтгэдэг, намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авна шүү хэмээн сүрдүүлсэн цөөнгүй тохиолдол гарсан. Хамгийн аймар нь, энэ намаас гарсан Ерөнхийлөгч нь хүртэл төр, түмнийхээ эрх ашгийг өөрийнхөө эрх ашгаас доогуур үзэх сэтгэлгээтэй аж. Арга ч үгүй юм, төрийг авлига, ашиг хонжоо болгон хувиргасан, энэ авлига, ашиг хонжооныхоо төлөө хүний аминд хүртэл хүрч чадсан нам юм чинь.

 

Нинж

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …