Монголбанкны төлөөлөл болон Дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Б.Ундармаа /2016.10.26/ Монголбанкны төлөөлөл болон Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан Суурин төлөөлөгч бөгөөд менежер Жэймс Андерсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

undarmaa-uulzalt5

Уулзалтын эхэнд Монголбанкны төлөөлөл ирэх онд УИХ-д өргөн баригдахаар бэлтгэж буй Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн талаар товч танилцуулав. Энэ хуулийн төслийг боловсруулж батлуулснаар одоо мөрдөгдөж байгаа хэд хэдэн хуулинд өөрчлөлт орно. Ингэснээр Монгол Улсад төлбөр тооцооны асуудал нэгдсэн системд орж, банк санхүүгийн салбарт эерэг нөлөө авчирна гэж үзэж буйгаа тэд хэллээ.

undarmaa-uulzalt1

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан Суурин төлөөлөгч бөгөөд менежер Жэймс Андерсон дээрх хуулийн төслийг боловсруулахад Дэлхийн банк техникийн туслалцаа үзүүлж байгаа бөгөөд 2015-2020 он хүртэл хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдгийг дуулгалаа.

undarmaa-uulzalt4

Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловсруулах ажилд туслалцаа үзүүлж байгаа Дэлхийн банкинд талархаж буйгаа илэрхийлээд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад энэ хууль чухал нөлөө үзүүлэх учиртайг тэмдэглэлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …