Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо Хувьсгалчдын “Г” гудамжны жалган дээгүүр 27.72у/м төмөр бетон гүүрийн ажлын явц 2016 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй ашиглалтад ороход бэлэн болж байна. Дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа төмөр бетон гүүрийн гүйцэтгэгчээр“Төгс зам” ХХК, захиалагчийн хяналтаар “Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК ажиллаж байгаа юм.
Дэд бүтэц, тохижилтын хэлтэс
chingeltei.gov.mn