Ерөнхийлөгч Туркийн Элчин сайдтай уулзлаа

600x600-1

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Мурат Карагөз хүлээн авч уулзсан Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд Монголын талаар олон сайхан дурсамж өвөртлөн нутаг буцаж буйгаа дурдав. Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх ажилд бүх талаар тусалж дэмжин, хамтарч ажилласан Монголын төр засаг, ард түмэнд гүн талархал илэрхийлж байлаа.

Элчин сайд Мурат Карагөз Монголд 2013 оноос хойш ажилласан бөгөөд энэ богино хугацаанд хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлоод, дараагийн Элчин сайд илүү ихийг хийж бүтээнэ гэдэгт найдаж буйгаа дурдлаа.

Элчин сайд Мурат Карагөзийн хэлснээр түүний ажилласан хугацаанд хоёр улсын хоорондын батлан хамгаалах, соёл урлаг, боловсролын салбарын харилцаа өргөжин тэлж, оюутан солилцоо нэмэгдсэн байна. Тэрбээр Монголд ажиллах хугацаандаа эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааг өргөжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж, цаашид энэ салбарт анхааран ажиллах хэрэгтэйг дурдсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайдаар дамжуулан Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон тус улсын ард түмэнд маргааш буюу 29-ний өдөр тохиох Турк Улсын үндэсний баярын халуун мэнд дэвшүүлээд, Элчин сайд Мурат Карагөзийн цаашдын ажилд амжилт хүссэнээр уулзалт өндөрлөлөө.

cc4o6394

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …