Шинэ байранд нүүж орохдоо анхаарах зүйлс

3ov51a3ft2ijel2coudo0d4lfi_b

Шинэ байранд амьдралаа сайхан эхэлж амжилттай явахын тулд нүүх сайн өдрийг сонгоорой. Монголд бол цаг тооны бичгээс энэ өдрийг харж болох юм. Хэрвээ та ээлтэй сайн өдрөө сонгох боломжоор хязгаарлагдмал байгаа бол ядахдаа муу биш өдрийг сонгоорой.  Зарчмын хувьд үнэхээр муу биш тааламжтай хоёр өдөр байдаг. Энэ нь шиний нэгэн ба шинийн 15. Шинэ байранд нүүж орохдоо энэ өдрийнхөө өглөөний 9.00-11.00 цагийн хооронд нүүж ороорой. Ор юмуу ямар нэгэн томоохон тавилгаа таны нүүж орсны бэлгэ тэмдэг болгон эхлэн оруулах. Дараа нь радио асааж чимээ гаргах, цай чанах, цонхоо онгойлгож агаар солих үйлдлүүдийг хий. Өөртөө аяга цай чанаж, тавгийн идээ зас. Эдгээр үйлдэл нь таны шинэ байрандаа заавал хонох шаардлагатай нөхцөлийг орлож өгөх юм. Энэ үйлдлийг хийсний дараа бусад эд хогшил, тавилгаа зөөхдөө яарахгүй байж болно. Энэ ёс заншил нь цаг хугацаатай холбоотой. Ёс заншлыг мөрдсөн бол танай гэр бүл шинэ байрандаа эрүүл саруул, тайван амгалан амьдарна гэсэн билэгдэл. Хэрвээ шинэ байранд нүүж орсны дараа танай гэр бүлийхэн өвдөж эхэлбэл нүүж орсон өдөр сайн өдөр байгаагүй байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

1163im4fb7vk3pqef6rlfglse9_b

Тогтонги энергитэй агаарыг цэвэрлэ

Нүүж орсон өдрөө шинэ байрныхаа бүх цонхыг онгойлгож энергийг цэвэрлэ. Цэвэр энерги орон гэр дотор урсч эхэлтэл гурваас доошгүй цаг онгойлгоно. Энэ арга нь зогсонги энергийг цэвэрлэх хамгийн үр дүнтэй арга. Урд нь оршин суугчдын бохирдуулсан муу энергийг цэвэрлэнэ гэсэн үг. Бүх гэрлээ асааж, крантыг онгойлгон ус гоожуулан нь хуучин энергийг шинээр солино. Мөн орон байраа сайн цэвэрлэсний дараа нүүж ороорой. Дотоод заслыг дахин хийж ханыг шинэчлэн будаж болно. Хивс, ханын цаасыг солих нь гэрт шинэ эрүүл, энерги оруулдаг юм.

66foc16tljjth7rkrvf9fgr5ki_b

Унтлагын өрөө хамгийн үнэтэй 

Толь гэдэг сайн, муу нөлөөг зэрэг үзүүлдэг өвөрмөц зүйл. Унтлагын өрөөнд хэрэгтэй хэмээн Фэнг Шүй үздэг байна. Гэр бүлийн сайхан харилцаанд толь ямагт гурав дахь этгээдийг авчирч байдаг. Эцсийн дунд унтлагын өрөөн дэх толины “ачаар” хайртай хосууд салж, сексийн амьдралд үл ойлголцол, бүтэлгүйтэл бий болдог байна. Хэрэв унтлагын өрөөнд тольтой байхаас өөр аргагүйд хүрвэл унтахдаа ямар нэг юмаар заавал бүтээж бай. Таазан дээр толь байрлуулах тухай санахын ч хэрэггүй. Мөн ор луу чанх харсан толиноос муу нөлөөтэй холбож үздэг байна. Унтлагын өрөө тав тухтай амрах, ганцаараа тайван байх хамгийн үнэтэй орчин юм. Тиймээс унтахдаа, эсвэл сэтгэл санаа тайван бус үед толийг холдуулж, нүднээс далд байлгахыг хичээ.

everyday.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …