Өнөөдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4 төрлийн хөдөлгөөн, 3 төрлийн гэрлэн чимэглэл, автомат тохиргоотой 17×17 метр талбай бүхий газрын усан оргилуурын нээлт боллоо. Нээлтэд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг болон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Г.Ганхүү нар тууз хайчилж усан оргилуурыг ажлуулж эхэлсэн юм. Энэхүү усан оргилуурыг БНХАУ-ын Эрээн хотын Засгийн ордны 100 хувийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэжээ.
О.Рана
Ugluu.mn