Засгийн газар өнөөдөр хуралдана

c1a15f851a2dd1f3b4d4c4fb44893b84

Засгийн газар өнөөдөр 15.00 цагт ээлжит хуралдаанаа хийнэ. Хуралдаанаар Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын гадаад томилолтын дүнгийн талаар танилцуулга сонсоно.

Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1 Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай* Ж.МӨНХБАТ
2 Хөрөнгө гаргах тухай* Ж.МӨНХБАТ
3 Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай Ц.МӨНХ-ОРГИЛ
4 Дэлхийн худалдааны байгууллагын протоколд нэгдэн орох тухай Ц.МӨНХ-ОРГИЛ
5 Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах асуудлын тухай* Ц.МӨНХ-ОРГИЛ
6 Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай С.БЯМБАЦОГТ
7 Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Н.Оюундарь нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай С.БЯМБАЦОГТ
8 Нэр өөрчлөх тухай Ж.БАТСУУРЬ
9 Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төсөл А.ЦОГЦЭЦЭГ
10 Бусад асуудал* Ж.ЭРДЭНЭБАТ
Танилцуулах асуудал
11 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар П.СЭРГЭЛЭН
12 Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар А.ЦОГЦЭЦЭГ

 

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Киргиз Улс дахь албан ёсны айлчлал эхэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга …