Монголбанкны ерөнхийлөгчөөр өнгөрсөн дөрвөн жил ажилласан Н.Золжаргалын үед Монгол Улсын эдийн засаг утгаараа доройтсон. Өдгөө түүний буруутай үйлдлээс улбаатай ам.доллар, төгрөгийн ханшийн өөрчлөлт Монгол Улсыг элгээр эвхрүүлж байна.
Өнгөрсөн дөрвөн жил Монголбанкийг удирдахаасаа илүү мисс охидуудтай орооцолдож явсан гэж хэвлэлээр олон удаа чичлүүлж явсан Н.Золжаргал өдгөө дэндүү том артайгаараа гайхуулж “Г.Уянга намайг АТГ-д шалгуулах юм гэсэн” юм яриад АТГ-аар шалгуулахгүй явна.
Идэж уусан, мөнгө төгрөг шамшигдуулсан, аархаж цацдаг Н.Золжаргалын асуудал АТГ очоод л замхардаг нь нууц биш. Түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа байгууллагын хөрөнгөнөөс 3.7 тэрбум төгрөгийг дур мэдэн авч доод тушаалын ажилтнууддаа буцалтгүй тусламж хэлбэрээр тараасан асуудал хэсэгтээ л дуулиан тарьсан.
Энэ асуудлыг анх олон нийтэд дэлгэсэн тухайн үеийн УИХ-ын гишүүн Г.Уянга Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан. Гэсэн хэдий ч Г.Уянга гишүүний хэлж байсанчлан Н.Золжаргалын хэргийг АТГ-ынхан С.Баярын хэргийг царцаасан шиг хав дарчихав.
Түүнчлэн Н.Золжаргал дээрх мэдээллийг анх задруулсан Чулуунбаатар гэгч залууг байгууллагын нууц задрууллаа хэмээн ажлаас нь халсан байдаг. Ингэж хууль бус үйлдлийг нь илчилсэн, өөрийнх нь эсрэг дуугарсан хүмүүсийг ажлаас нь халж, доод тушаалын дарга нарынхаа амыг хамхих гэж орон сууцны дэмжлэг, буцалтгүй тусламж нэрээр нэг хүнд лгэхэд 45-100 сая төгрөгөөр нийт 3.7 тэрбум төгрөг цацсан Н.Золжаргалын асуудал ганц 3.7 тэрбумаар зогсдоггүй.
Олон сая төгрөгөөр гадаадын өндөр үнэтэй зочид буудлуудад мисс хүүхнүүдийн хамтаар хоноглож байсан түүний амрагийн паянгууд өдгөө ч амнаас ам дамжин яригддаг.
Хамгийн гол нь, түүний хэнтэй юу яах нь хамаагүй, байгууллагын хөрөнгөнд, ард түмний мөнгөнд хэтэрхий үрэлгэн хандаж, дур зоргоороо их хэмжээгээр зарцуулж явсан нь асуудал үүсгэдэг юм. Мэдээж түүний хамгийн том алдаа нь, АН-ын даалгавраар Монголбанкийг хөдөлгөж, их хэмжээний мөнгө хэвлэж гаргасан нь Монгол төгрөгийн ханшийг ингэж доройтуулж, ард түмний халаасыг хоосолж байгаа явдал юм.
Монголын ард түмний хувь заяаг атгаж байдаг Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд сууж байсан энэ хүнийхээ энэ мэт бусармаг үйлдэл, хууль бус ажиллагааг шалгах болоогүй юу АТГ-ынхаан. Аль эсвэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шалгах юм уу.
Төгс