Уншигч та бүхэндээ өвөрмөц дүр төрх, авъяас чадвараараа Холливудад өөрийн байр сууриа эзэлж чадсан “Азийн эмэгтэй жүжигчид” -ийн талаарх мэдээллийг цувралаар хүргэж байна. 2000 онд “Шанхайн үд” кинонд хулгайлагдсан Хятад гүнжийн дүрд тоглосноор нь та бүхэн тодхон санагдах Люси Льюгийн талаарх мэдээллийг хүргэе.
Жүжигчин Лью нь 1968 онд Нью- Йорк хотод төрсөн. Америкт цагаачлан ирсэн Хятад охин хэдийгээр Азийн хэл соёлын чиглэлээр суралцаж байсан боловч сургуулийнхаа “Алиса гайхамшгийн оронд” хэмээх жүжигт гол дүрд тоглосноор жүжигчин болох гараагаа эхэлжээ.
Сургуулиа төгссөний дараа нэрд гараагүй цуврал кинонуудад тоглож, дэлгэцийн хэд хэдэн дүр бүтээсэн ч үзэгчдэд тэр дороо мартагдаж байв. Харин 2000 онд “Шанхайн үд” кинонд хулгайлагдсан Хятад гүнжийн дүрд тоглож , энэхүү кино нь үзэгчдийн дуртай киноны нэг болжээ.
Та санаж байгаа бол энэхүү кинонд Жаки чан , Овен Вильсон нар гүнжийг аврахаар олон адал явдалтай учирдаг. Люси Льюгийн дараагийн амжилт “Чарлигийн сахиусан тэнгэр” киноны нэг дүр бөгөөд энэ кинонд Камерон Диаз, Дрью Бремор нартай хамтран тоглосон. Одоо тэрээр хүн бүрийн хүндэтгэлийг хүлээсэн Холливудын жүжигчдийн нэг билээ.
emegteichuud.mn