Францад Монгол эмэгтэй нас баржээ

1478233080_seine-saint-denis-deux-morts-et-deux-blesses-graves-en-moins-de-12-heures

Францын нийслэл Парис хотын хойд зүгийн Сэйнэ Сэйнт Дэнис дүүрэгт өнгөрсөн даваа гаригийн өглөө хүн амины ноцтой хэрэг гарчээ. Уг хэргийн улмаас тус дүүрэгт оршин суудаг 59 настай Монгол эмэгтэй онц ноцтой байдлаар амиа алдсан бөгөөд цагдаагийнхны хэлж буйгаар Монгол эмэгтэй бугуй, хүзүү, гэдсэн тус газраа олон тооны хутганы шархтайгаар нас баржээ.

Мөн түүнчлэн 59 настай Монгол эмэгтэй гэр бүлийн хүн болох 45 настай Монгол эрэгтэй биедээ цөөнгүй тооны хутганы шархтай амьд үлджээ. Одоогоор энэ хэргийг 59 настай Монгол эмэгтэй гэр бүлийн хүн болох Монгол эрэгтэй үйлдсэн үү, эсвэл тэр хоёр гаднын ямар нэгэн халдлагад өртөв үү гэдгийг Францын цагдаа нар шалгаж байгаа юм байна.

 Эх сурвалжийн мэдээллэж буйгаар хохирогч эмэгтэйн гэр бүлийн хүн хутгуулсан байдалтай хөршийнхнөөсөө тусламж хүсч, дуудлага өгснөөр цагдаагийнхан хэргийн газарт очжээ. Энэ үед өрөөн дэх тавилгууд цустай байсан бөгөөд хохирогч эмэгтэй газар хэвтсэн байдалтай олдсон аж.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …