Ж.Энхбаяр Казахстан Улсын элчин сайд К.И.Кобландиныг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр өнөөдөр /2016.11.04/ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландиныг хүлээн авч уулзлаа.

_etu2728

Уулзалтын үеэр хоёр орны эдийн засаг, улс төр, соёлын болон бусад салбарт хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх, нэгэнт хүрсэн түвшинг нэмэгдүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

_etu2716

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой ирэх оны нэгдүгээр сард, Казахстан улс тусгаар тогтносны 25 жилийн ой энэ оны арванхоёрдугаар сард тохиох юм байна.

Ноён Элчин сайд Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярыг ойн арга хэмжээнд оролцохыг урилаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …