Энэхүү эмэгтэйг Сара Жэйн Адамс гэдэг бөгөөд 61 настай. Тэрээр чимэг зүүлт, үнэт эдлэл, хувцас зардаг жижигхэн бизнес эрхэлдэг нэгэн юм. Инстаграм хуудсандаа 95 000 дагагчтай бөгөөд зарж буй зүйлээ сурталчлахын тулд өөрийн зургаа тавьжээ. Ингэснээр түүнд гэнэтийн бэлэг болсон байна. Инстаграм хуудсандаа өөрийн зургаа байршуулсанаар худалдан авагчдын тоо 2 дахин нэмэгдэж, өөрөө олны анхаарлыг татжээ.
Зургаа байршуулсанаас хойш хэд хоногийн дараа Нью – Иоркийн зурагчин Ари Сет Коэн түүний зургийг олж харсан байна. Ари Сет Коэн нь загварлаг, сайхан ахимаг насны эмэгтэйчүүдийн тухай нийтэлдэг зурагчин юм. Тиймээс Сара Жэйн Адамстай уулзаж, эдгээр загварлаг зургуудыг нийтийн хүртээл болгосон байна.
emegteichuud.mn