Прокурорын цалинг нэмэгдүүлэхийг байнгын хорооны гишүүд дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2016.11.04/ -ийн хуралдаанд тус Байнгын хорооны 19 гишүүний 10 нь хүрэлцэн ирснээр ирц бүрдэж, хуралдлаа.

_etu3252

Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооноос боловсруулсан хуулийн төслүүд, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв. Хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүдээс санал гараагүй учир Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг эхлээд сонслоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай, Прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Улсын их хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулахад гишүүн Х.Баделхан, Ж.Батзандан нар тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн үг хэллээ._etu3279

УИХ-ын гишүүн Х.Баделхан “Тогтоолын төслийг дэмжиж байна. Ялангуяа прокурорын байгууллагын цалинг нэмэхийг дэмжиж байна” гэсэн бол Ж.Батзандан “Энэ өөрчлөлтөөр прокурорын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх юм байна гэж ойлгосон. Үүнийг дэмжиж байна. Цалин нэмнэ гэсэн нь сайн ажил гэсэн хэрэг байх. Энэ батлагдвал прокурорын байгууллагыг дэмжих шийдвэр УИХ-аас гарч байна гэсэн үг” хэмээн саналаа хэллээ. Санал хураалт явуулахад Байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

_etu3293

Дараа нь, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулж, тус Байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

Ийнхүү Төсвийн байнгын хорооноос санаачлан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж дууссанаар УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …