Монголчуудын цээрлэх ёсноос

Ангийн цээр

Эрт үеийн хүмүүс дан ганц ан агнаж амин зуулгаа залгуулж аж төрөн амьдардаг байжээ.  Гэхдээ анчид нь маш их ёс зүйтэй байгаль орчноо хайрлан уул усандаа сүсэглэн залбирч лус савдагийг аргадан үглэн дуулж зөвхөн өөрсдийн үр хүүхдээ тэжээх, амин зуулгаа залгуулахын тухайд ан гөрөө хийдэг байсан байна. Тэд байгаль дэлхий ан амьтнаа арван хуруу шигээ мэддэг ахмад буурлууд нь залуу үедээ заан сургаж зөвхөн өөрсдийн хэрэгцээнийхээ хирээр ангын хишиг хүртдэг ёс жудагтай байжээ. Тэгэхдээ дараах үндсэн зарчмыг барьдаг байжээ.

agnuur

-Үржилгийн үед нь ан агнахыг хориглоно. Тоо толгой нь хорогдож мөхөж устахаас сэргийлж буй хэрэг.
-Амьтныг шархдуулж зовоохыг хатуу цээрлэнэ. Амьтан зовоосон үйлээ өөрийн биеэр эдлэх болно гэж үздэг.
-Ангын сүргээс эх үрийн аль алиныг агнахыг хатуу хориглоно. Цагаан сүүтэй амьтныг агнаж улаан цустай холилдуулвал эр хүний аз хийморь доройтож, ангын хишиг харьж, ахуй амьдралд гай барцад тохиолдоно гэж ихэд цээрлэдэг уламжлалтай.
-Сүргийн манлайг агнадаггүй. Лус савдагийн сүрэг учраас хилэгнэж өвчин зовлон гарна гэж үздэг.

-Зөвхөн өөрийн амин зуулгаас ангид ашиг хонжоо олох зорилгоор агнахыг цээрлэнэ. Манай ард түмний дунд тарвага алаад баяждаггүй гэсэн үг байдаг. Энэ нь ан амьтнаа хоморголон агнахаас сэргийлж буй ардын ухаан гэлтэй.
-Тогоруу шувууг агнахыг ихээр цээрлэдэг. Тогоруу шувуу ган дөрөө сэтэртэл хараадаг гэдэг. Ер нь шувуу агнахыг төдийлөн ойшоож үздэггүй. Ялангуяа усны шувууд нь хань ижилдээ үнэнч хагацуулваас орь ганцаар шаналан зовж гашууддаг тул тэр үйлийг өөрөө амсах болно гэж манай нүнжигт өвөг дээдэс захидаг.

-Аливаа амьтныг үс ноос нь гүйцээгүй, тарга тэвээргээ гүйцэд аваагүй үед нь агнахыг хориглоно.Амины гарз үйл лайны нэмэр гэж үздэг.
-Бууны амыг дээш харуулж үүрэхийг цээрлэнэ. Тэнгэр хилэгнэнэ.
-Цэнэгтэй буу гадаа гэрт тавихыг цээрлэнэ. Сум алдаж осол аваар гарахаас сэргийлж буй явдал юм.

Тэнгэрийн цээр

-Тэнгэр өөд хар ус цацах цээртэй
-Тэнгэр өөд шороо цацах цээртэй
-Тэнгэр өөд хутга мэсээр чичлэх цээртэй
-Тэнгэр өөд ганц хуруугаар заах цээртэй
-Тэнгэрийг харааж, зүхэх цээртэй
-Тэнгэр өөд буудах цээртэй
-Тэнгэрт ам гарах цээртэй Тэнгэрээс од унахыг /солир харвахыг/ шөнө үл харах, харваас “Тэнгэрийн од унаснаас миний од унаагүй “Түй түй” гэж цээр гаргана. “Минийх биш хүнийх” гэх удаа ч бий.
-Дуутай борооны үеэр мал саах цээртэй

-Хавар цаг хүүхэд модон шуугиураар тоглохыг цээрлэнэ. Салхи дэгдээн тэнгэр задраана гэдэг.
-Олгойг зун цагт үлээж гадаа гэр дээр тавьж хатаах цээртэй. Тэнгэр дуугарах үед гэмтэй.
-Загийн ургамал уусан/эмчилгээнд/ хүн толгой нүцгэн гарах цээртэй, гарвал тэнгэр хуйсганана.
-Хулгай салхитай газар суух, унтах цээртэй. Ам хамар муруйх өвчин олно. Гахайн толгойгоор лус тахих цээртэй. Бороо орохгүй ган болдог. Хэрэв тахисан бол хонины толгойгоор лус тахиж цээр арилгавал бороо орно гэдэг.
-Салхитай өдөр хашгирах, исгэрэх, сэнс эргүүлэх, цаасан шувуу хийсгэхийг цээрлэнэ. Салхи дэгдээнэ.
-Тэнгэрийн галтай өдөр тариа хуурах, хурим найр хийх цээртэй

Сар бүр тэнгэрийн галтай өдөр нэг удаа тохиох бөгөөд зурхайч нар үзэж тодорхойлно. Үүнд: нэгдүгээр сарын хулгана өдөр, хоёрдугаар сарын туулай өдөр, гуравдугаар сарын морин өдөр гэх мэт буй тэнгэрийн галтай өдөр гал алдах нь амархан гэдэг.
-Галын хайчийг тэнгэр өөд буюу хоймор өөд харуулан гозгонуулах цээртэй. Хөөтэй шилээвэр гэж үздэг.Хөөтэй шилээврийн цээр мөн адил.

Эх сурвалж: budda.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …