УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагт ажиллав

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн /2016.11.04-11.06/ Хөвсгөл аймагт ажиллаад ирлээ.

davaa-gishuun-1

Хөвсгөл аймагт улсын төсвийн хөрөнгөөр 2014 оноос эхлэн хэд хэдэн эмнэлэг, сургуулийн бүтээн байгуулалт эхэлжээ. Хоёр жил гаруй хугацаанд өрнөсөн ажил дуусч, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дээрх бүтээн байгуулалттай биечлэн танилцав.

davaa-gishuun-3

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд шинэ Эрүүл мэндийн төв нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Бүрэнтогтохчууд шинэ Эрүүл мэндийн төвтэй боллоо. Сумын иргэд заавал аймгийн төвийг зорилгүй эндээ эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөл бүрдсэн нь маш чухал. Нөгөөтэйгүүр алслагдсан багуудын иргэдэд шинэ Эрүүл мэндийн төв маань үйлчлэх учиртай. Одоо эмч, мэргэжилтнүүд ажлаа сайн хийх үлдлээ” хэмээн онцлов.

davaa-gishuun-2

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хотгойдын Чингүнжавын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн шинэ байртай УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцсан юм. Нэг тэрбум есөн зуун тавин сая төгрөгийн өртөгтэй энэ сургууль ашиглалтад орсноор сум төдийгүй алслагдсан багуудын хүүхдүүд сургуульд хамрагдах боломжтой болжээ.

davaa-gishuun-4

davaa-gishuun-8

Түүнчлэн тус аймгийн Их-Уул суманд улсын төсвийн 850 сая төгрөгийн хөрөнгөөр баригдсан Сум дундын эмнэлэг ашиглалтад оржээ. Уг эмнэлэг нь зэргэлдээ Рашаант, Тариалан, Бүрэнтогтох, Тосонцэнгэл гэсэн 4 сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм байна.

davaa-gishuun-10

davaa-gishuun-11

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн эмнэлгийн үйл ажиллагаатай биечлэн танилцах үеэрээ сумын иргэдтэй уулзаж, эмнэлгийн хүртээмжийн асуудлаар санал бодлоо солилцсон. Уулзалтын үеэр Их-Уул сумын иргэд эмнэлгийн төсвийг 2014 онд шийдэж өгсөнд талархал илэрхийлээд цаашид сум бүрийг эмнэлэгтэй болгох талаар анхаарлаа хандуулахыг хүслээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …