Н.Энхболд НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкмантай уулзав

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд 11-р сарын 7-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин Зохицуулагч Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

enhbold-uulzalt-2

Уулзалтын эхэнд НҮБ-ын Суурин Зохицуулагч Биата Транкман Байнгын хорооны дарга Н.Энхболдыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол Улсад тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх институцийн тогтолцооны өнөөгийн байдал, цаашид боловсронгуй болгох зураглалыг боловсруулах талаарх судалгааны дүнгээ танилцуулахаар ирсэн гэв. enhbold-uulzalt-4

Тэрбээр “Монгол Улсад тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд институцийн механизм ямар байх вэ гэдэг дээр бид судалгаа хийлээ. УИХ-ын тогтоолоор тогтвортой хөгжлийн зорилт бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд Төрийн байгуулалтын байнгын хороо бодлогын хувьд удирдаж, чиглүүлэх үүрэгтэй гэж ойлгож байгаа. Энэ хүрээнд институцийн механизмыг зөв болгох хэлэлцүүлгийг УИХ, Засгийн газрын төлөөллийг хамран оролцуулж танай байнгын хороо зохион байгуулаад явах саналыг тавих гэсэн юм” гэж хэлэв.

enhbold-uulzalt-1

Энэ үеэр судалгааны багийн ахлагч, доктор Ч.Хашчулуун судалгааны талаар товч танилцуулга хийлээ. Танилцуулгад “Нийгэм, эдийн засгийн хувьд томоохон сорилтууд байна. Үүнийг яаж шийдэх вэ гэсэн гаргалгааг бидний зүгээс гаргалаа. Үүнд үндэсний, салбарын, бүс нутгийн, аймаг орон нутгийн бодлогыг Тогтвортой Хөгжил 2030 үзэл баримтлал, Тогтвортой Хөгжлийн Загвартай уялдуулах, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах, хүний нөөц, чадавхийг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг сайжруулах зэрэг ажлууд багтаж байна” гэж хэлэв.

enhbold-uulzalt-3

Байнгын хорооны дарга Н.Энхболд маш хэрэгтэй судалгааг боловсруулсан байна. Тогтвортой хөгжлийг хангах чиглэлд үүнийг зохицуулах хэд хэдэн боломж бий. Тогтвортой хөгжье гэвэл тодорхой хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах, магадгүй Үндсэн хуулинд ч өөрчлөлт оруулах асуудал яригдана. Өөрөөр хэлбэл бид олон хууль гаргаад үүнийг дараагийн төр нь өөрчилдөг энэ тогтолцооноос салах хэрэгтэй болоод байна гэдгийг онцолсон.

НҮБ-ын хийсэн судалгааг судалж үзээд хэлэлцүүлэг зохион байгуулах санаачилга гаргах болно гэдгээ Байнгын хорооны дарга Н.Энхболд илэрхийллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …