Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах уу

483208412-real-estate-tycoon-donald-trump-flashes-the-thumbs-up-jpg-crop_-promo-xlarge2

Америкийн нэгдсэн улсын 58 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болж байна. Тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 10-р сарын 17-ны өдөр радиогийн ярилцлаганд орох үеэрээ хэрвээ би АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн түрүүнд, бүр тангараг өргөхөөсөө өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзана гэж мэдэгдсэн билээ.

5703c768c46188510d8b45a0-600x333

Түүний энэхүү мэдэгдэлд  ерөнхийлөгч Барак Обама Дональд Трампыг “гоншигонохоо боль”  Тэрээр “Ноён Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг бусниулна.

p4j4fsgladqznpptg5mq-600x332-1

Бүгд найрамдах намын нэр дэвшигч Трамп ОХУ-ын ерөнхийлөгчийн улыг долоох шахдаг. Трампад хандаж хэлэхэд зүгээр л гоншигонохоо болиод хэдэн санал авахаа бодсон нь дээр” гэж хэлжээ.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа Дональд Трамп тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдож Владимир Путинтай уулзаж эсвэл Америкийн нэгдсэн улс анхны эмэгтэй ерөнхийлөгчтэй болох эсэх нь  сонгуулийн дүнгээс тодорхой болох юм.

Г.Нараа

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …