Л.Энх-Амгалан ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Сато Мүцүмитэй уулзлаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2016.11.08/ ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга ноён Сато Мүцүми тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

_etu0066

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан ноён Сато Мүцүмитэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд ЖАЙКА бол олон жилийн турш Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө тууштай хамтран ажиллаж ирсэн түншлэгч байгууллага хэмээн онцлов.

_etu0080

Тэрбээр “ЖАЙКА-гийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүдтэй танилцсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, залуучууд, гэр бүл зэрэг нийгмийн зорилтот бүлэгт хандсан үр дүнтэй нийгмийн хамгааллын төслүүд байгаад баяртай байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа хэдий боловч бид Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудаа биелүүлэхийн төлөө ажиллах болно. Энэ хөтөлбөрт таван том зорилт тавьсан бөгөөд үүний нэг нь нийгмийн салбарын асуудал юм. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зүгээс нийгмийн хамгааллын цогц бодлого боловсруулах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллахыг зорьж байна” хэмээгээд бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

_etu0084

ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга ноён Сато Мүцүми Байнгын хорооны даргыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд “ЖАЙКА-гийн өнөөг хүртэл явуулж ирсэн үйл ажиллагааг өндрөөр үнэлж байгааг сонсоод туйлын баяртай байна. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон орлого багатай иргэдэд хандсан бодлого алдагдаж, орхигдох эрсдэл гаргахгүйн тулд дэмжлэг үзүүлж ажиллахыг хичээж байна” хэмээн ноён Сато Мүцүми хэлсэн үгэндээ онцолсон.

_etu0075

Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны чиглэл болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …