Н.Энхболд БНГУ-ын “Конрад Аденауэр сан”-гийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд /2016.11.08/ ХБНГУ-ын “Конрад Аденауэр сан”-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Даниел Шмюкинг,хөтөлбөрийн менежер С.Ганзаяа нарыг хүлээн авч уулзав.

enhbold1

Уулзалтын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Улсын Их Хурал шинээр бүрдэж, олон шинэ, залуу гишүүд орж ирсэн. Үүнийг дагаад шинэ туслах, зөвлөхүүд олноороо ажиллаж байна. Эдгээр хүмүүсийг танай сангийн хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад дадлагажуулж, сургах тал дээр туслалцаа үзүүлж, хамтран ажиллах хүсэлт тавих гэсэн юм хэмээн онцоллоо.

ХБНГУ-ын “Конрад Аденауэр сан”-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Даниел Шмюкинг Байнгын хорооны даргыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд 2017 онд Нутгийн удирдлагын чиглэлээр хуульчдын баг гаргаж ажиллах гэж байгаа гээд энэ талаар хамтран ажиллах боломжтойг танилцуулав. Тэрбээр мөн “2018 онд УИХ-ын гишүүд болон ажлын албаныхныг ХБНГУ-д танилцах аялал хийх ажлыг зохион байгуулах талаар судалж байгаа, түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал гаргавал гадаадын мэргэжилтнүүдийг Монголд урьж, сургалт, дадлага явуулах замаар хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааг өргөжүүлэх бусад асуудлаар санал солилцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …