“Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг /2016.11.08/ Төрийн ордонд зохион байгууллаа.

_etu0041

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, Л.Элдэв-Очир, Б.Батзориг, А.Сүхбат, Б.Саранчимэг, С.Жавхлан, Ц.Цогзолмаа, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, санал бодлоо солилцов.

_etu0039

1964 онд байгуулагдсан Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл, барилга байгууламжийн их засвар хийх, 250 000 шоометр/хоног хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай байгаа юм байна. Төв цэвэрлэх байгууламж нь зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэх технологитой боловч тус байгууламжид химийн өндөр бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь биологи цэвэрлэгээний чанарыг бууруулах гол хүчин зүйл болж, стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүй байна. Лаг бүрэн боловсруулах систем өнөөгийн цэвэрлэх байгууламжид огт байхгүй бөгөөд хүнд металлын агууламжтай хаягдал лаг тунадасыг цэвэрлэх байгууламжийн лагийн талбайд ил задгай хатаадаг нь агаарын бохирдол үүсгэх гол шалтгаан болж байна.

_etu0126

Хэлэлцүүлэгт “Ус хангамж, ариутгах, татуургын талаарх бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ”, “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл”, “Улаанбаатарын Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлж цэвэрлэсэн туршлага, цэвэрлэхийн шинэ, дэвшилттэй технологи байгууламж”, “Монгол Улсын Засгийн газраас Мянганы сорилтын корпорацид санал болгож буй усан хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөрийн тухай товч танилцуулга”, “Тарифын зохицуулалт” гэсэн сэдвээр холбогдох байгууллагын албан тушаалтнууд илтгэл тавив.

_etu0317

_etu0122

Хэлэлцүүлгийн үеэр шинэ Төв цэвэрлэх байгууламжийг барихын тулд шинээр техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах бус өмнө нь боловсруулагдсан техник эдийн засгийн үндэслэлийг ашиглаад явах нь зөв, Монгол Улсын Засгийн газраас Мянганы сорилтын корпорацид санал болгож буй усан хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөрт шаардлагатай судалгаа, мэдээллүүдийг нэгтгэж Засгийн газар АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулах хоёр дахь компакт гэрээг боловсруулан Үндэсний ажлын албанд хүргүүлэх, бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд гаалийн татвараас чөлөөлөх зэрэг асуудлууд хөндөгдөж байв.

_etu0129

Түүнчлэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд холбогдох төрийн байгууллагуудыг татан буулгаснаас үүдэн Төв цэвэрлэх байгууламжийн асуудал улам дордсон гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөж байсан. Тиймээс өмнө нь ажиллаж байсан төрийн байгууллагуудыг дахин байгуулж, асуудлыг мэргэжлийн хүмүүст даатгах нь зөв хэмээн төрийн бус байгууллагын төлөөлөл үзэж байна.

_etu0044

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав энэ өдрөөс хамтдаа төрийн байгууллага болон эрдэмтэн судлаачид, Улаанбаатар хотынхоо Төв цэвэрлэх байгууламжийн асуудалд анхаарлаа хандуулж ажиллах цаг ирснийг тэмдэглэсэн. Мөн богино хугацаанд шинэ Төв цэвэрлэх байгууламжийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад эрдэмтэн, судлаачдын оролцоо чухал гэдгийг онцлов. Хэлэлцүүлгийн төгсгөлд байнгын хорооноос зөвлөмж гаргалаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …