Өнөөдөр 9:00-15:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн ИТХ, ЗДТГ-ын удирдлага, нийт албан хаагчид бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа цусаа хандивлах “Цусаа бэлэглэе” Өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг дүүргийн Иргэний танхимд болно.
09:40-д УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нар “Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслөө УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барина.
–10:00 цагаас Монгол-Япон төвд “Түгээмэл хөгжил” төв болон Улсын Халамж үйлчилгээний ерөнхий газар хамтран “Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах нөхцөл, боломж” сэдвээр олон улсын семинар хийнэ.
-10:00 цагаас Чингис зочид буудалд, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос “Үйлдвэрлэл ба глобалчлал” нэртэй бага хурлыг зохион байгуулна.
–11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос 1950-1960 оны улс төрийн хэлмэгдэгсэдийн цагаатгалын асуудлаар мэдээлэл хийнэ
–11:00цагаасБаруун дөрвөн замын урд талын Голомт хотхонд байрлах “Шилмэл загвар”-ын байранд сурагчдын шинэ дүрэмт хувцасны загвар, чанар болон агуулга нь шинэчлэгдэн шинээр хэвлэгдсэн сурах бичгүүдийг танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
О.Рана
Ugluu.mn