Гадаад харилцааны сайд БНАУ-ын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Михаел Линхартыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнөөдөр /2016.11.11/ Бүгд Найрамдах Автсри Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Михаел Линхарт тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

__tu0239

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ноён Михаел Линхартыг Монгол оронд тавтай зочлохыг хүсээд Монгол, Австрийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Улсын Их Хурлаас Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийг өчигдөрхөн /2016.11.10/ баталлаа. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа ч бид богино хугацаанд үр дүнтэй арга хэмжээг авахын тулд хичээн ажиллаж байна” хэмээн танилцуулаад хоёр орны хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх нь аль аль талын ашиг сонирхолд нийцнэ гэдгийг онцолсон юм. Мөн тус улстай байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Австрийн Засгийн газраас 40 сая еврогийн хоёр дахь шатны хөнгөлөлттэй зээл олгох болсонд талархал илэрхийлэв.

__tu0231

Бүгд Найрамдах Автсри Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Михаел Линхарт найрсаг дотгоор хүлээн авч уулзаж байгаад хариу талархал илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцохоор ирснээ уламжлав.

__tu0214

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын иргэд Австри Улсад зорчихоор удаан хугацааны болон оюутны виз хүсэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах, тус улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, гадаад харилцааны мэргэжилтнүүдийг дадлагажуулах болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

Монгол Улс, Австри Улстай 1963 оны долдугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улс нь манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн Өрнөдийн хоёр дахь орон юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …