Түүхийн нэн ховор, гайхалтай, зарим талаараа цочирдуулам зургуудыг цувралаар хүргэе.
- Дэлхийд нэр алдартай “Пума”, “Адидас” брэндийг үүсгэн байгуулагч ах дүү хоёр болох Адольф Дасслер, Рудольф Дасслер нар. Тэд бие биенээ үзэн ядаж, амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл нэг нэгэнтэйгээ холбоо тогтоогоогүй.
- АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Жимми Картер. Тэрбээр нэгэн удаа өөрийн гадуур хүрмээ хуурай хими цэвэрлэгээнд илгээхдээ халаасанд нь цөмийн зэвсгүүд хөөргөх нууц код тэмдэглэсэн эвхээстэй цаасыг мартаж явуулж байжээ.
- Британийн байлдааны хөлөг онгоцны ахлах бууч Родни /Rodney/. Түүнийг Папай /Popeye/ хэмээн хочилдог байжээ.
- Юрий Гагарин болон түүний “Matra Bonnet Djet VS” хэмээх хөлөг. Түүнд энэ машиныг Франц Улс бэлэглэж байжээ.
- 1969 он. Сахалинд болсон өвөл. Цасны өндөр замын гэрлэн дохионд хүрч байжээ.
- IQ /оюуны чадавхи/-ний цуглуулга. Суут ухаантнууд, “гавал” тархитнууд ингэж нэг дор цуглаж байжээ. Тэдний шинжлэх ухаанд хийж бүтээсэн гавьяануудыг одоо ч дурссаар байдаг.
- 1996 оны есдүгээр сарын 10-ны өдөр Санкт-Петербург хот. Тус хотод Америкийн “МакДональдс” сүлжээ хоолны газар анх удаа салбараа нээхтэй холбогдуулан үүнийг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал болж байжээ.
- Оросын сүүлчийн эзэн хаан II Николай, Нэгдсэн вант улс болон Британийн эзэмшлийн газар нутгийн хаан, Энэтхэгийн эзэн хаан V Жорж нар үеэлүүд. II Николай унасны дараа Жорж түүнд тусалж чадаагүй бөгөөд түүнийг Англи дахь дээдсийн гэр бүлд нэвтрэх эрх олгохоос татгалзжээ.
- Амьдралын зам. Бүслэгдсэн Ленинград хот уруу цас хайлахтай зэрэгцэн талх ачсан ачааны машины цуваа яаран давхиж буй нь.
- “Хэрвээ Бурхан гэж байдаг бол тэр надаас уучлал гуйх хэрэгтэй болно” гэдэг үгс еврей нарын бөөнөөр хоригдож байсан лагериудын хананд бичээстэй байсан нь камерын дүрсэнд үлдсэн байдаг.
Төгс
Үргэлжлэл бий