Нийслэлийн шигшээ тэмцээнд спортын 7 төрлөөр 9 дүүргийн 152 хорооны 1402 иргэн хамрагдсан бол Нийслэл, дүүргийн Иргэдийн спортын V наадмын хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэлийн шатанд нийлээд 4377 байгууллагын 87000 гаруй иргэн хамрагджээ.Наадмын шигшээ тэмцээн, нээлт, хаалтын ажиллагаанд:
- Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа,
- Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд,
- Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны ахлах мэргэжилтэн А.Болдмаа,
- Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Г.Жамсран,
- Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Дамба,
- Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Ганхүү,
- Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Р.Очирпүрэв нар оролцлоо.
Ширээний шагайн наадгайн тэмцээний
эмэгтэйчүүдийн төрөлд:
1-р байранд: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг
2-р байранд: Баянгол дүүргийн 16 дугаар хорооны баг
3-р байранд: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны баг
эрэгтэйчүүдийн төрөлд:
1-р байранд: Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны баг
2-р байранд: Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны баг
3-р байранд: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг
Олс таталтын тэмцээний
эмэгтэйчүүдийн төрөлд:
1-р байранд: Сүхбаатар дүүргийн 27 дугаар хорооны баг
2-р байранд: Баянгол дүүргийн 23 дугаар хорооны баг
3-р байранд: Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны баг
эрэгтэйчүүдийн төрөлд:
1-р байранд: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны баг
2-р байранд: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг
3-р байранд: Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны баг
Хийн дасгалын тэмцээний
55-аас дээш насны ангилалд:
1-р байранд: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны баг
2-р байранд: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны баг
3-р байранд: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг
31 – 55 хүртэлх насны ангилалд:
1-р байранд: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг
2-р байранд: Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг
3-р байранд: Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны баг
Аэробикийн тэмцээний
55-аас дээш насны ангилалд:
1-р байранд: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны баг
2-р байранд: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг
3-р байранд: Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны баг
31-55 хүртэлх насны ангилалд:
1-р байранд: Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг
2-р байранд: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны баг
3-р байранд: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг
Волейболын тэмцээний
эмэгтэйчүүдийн төрөлд:
1-р байранд: Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны баг
2-р байранд: Налайх дүүргийн 7 дугаар хорооны баг
3-р байранд: Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны баг
эрэгтэйчүүдийн төрөлд:
1-р байранд: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны баг
2-р байранд: Налайх дүүргийн 19 дүгээр хорооны баг
3-р байранд: Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны баг
Сагсан бөмбөгийн тэмцээний
эмэгтэйчүүдийн төрөлд:
1-р байранд: Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны баг
2-р байранд: Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны баг
3-р байранд: Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны баг
эрэгтэйчүүдийн төрөлд:
1-р байранд: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг
2-р байранд: Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны баг
3-р байранд: Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг
нар тус тус эхний гурван байрт шалгарч цом, алт, мөнгө, хүрэл медалийг эзэд боллоо.
Нийслэлийн Иргэдийн спортын V наадмын бүх үе шатуудад баг тамирчдаа амжилттай зохион байгуулж оролцуулсан хороодыг шалгаруулж, дараах хороодод “Шилдэг хороо” шагнал гардуулсан.
Багахангай дүүргийн Б.Гэрэлмаа даргатай 1-р хороо,
Баянгол дүүргийн Ё.Ариунзул даргатай 2-р хороо,
Баянзүрх дүүргийн П.Мандахбаяр даргатай 4-р хороо,
Налайх дүүргийн С.Медальбек даргатай 4-р хороо,
Сонгинохайрхан дүүргийн Л.Бямбадорж даргатай 9-р хороо,
Сүхбаатар дүүргийн Ц.Долгормаа даргатай 12-р хороо,
Хан-Уул дүүргийн С.Сарангуа даргатай 16-р хороо,
Чингэлтэй дүүргийн С.Отгонсүрэн даргатай 4-р хороо
Нийслэлийн шигшээ тэмцээнд нийлбэр дүнгээр:
1-р байрт Чингэлтэй дүүрэг
2-р байрт Налайх дүүрэг
3-р байрт Баянзүрх дүүрэг
4-р байрт Сүхбаатар дүүрэг шалгарсан байгууллагуудыг цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.
Тусгай байранд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Багануур, Багахангай дүүргүүд шалгарлаа гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.