Төсвийн байнгын хороо тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2016.11.14/ хуралдаан 09 цаг 50 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

tusviin-baingiin-horoo6

Тогтоолын төсөлд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын менежментийг сайжруулах гэсэн дөрвөн чиглэлээр 16 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан. Тухайлбал, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж байгаа зарим асуудал, татварын орлогод нөлөөлж байгаа татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг багасгах, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх, төсвийн төслийн боловсруулалт болон хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох чиглэлээр УИХ-д саналаа боловсруулж танилцуулах, мөн нүүрсний экспортын үнийг дэлхийн зах зээлийн үнийн түвшинтэй нийцүүлэх, түүхий нефтийн экспортоос холбогдох татварыг тооцдог болох, Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийн зарцуулалтын үр өгөөжийг тооцох, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн ашиг, орлогыг нэмэгдүүлэх, зардлыг багасгах, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн салбарын асуудал хариуцсан төрийн захиргааны бөйгууллагын төлөөлөл орох, тэдний цалин, урамшууллыг оновчтой болгох зэрэг асуудлыг тусгасан байлаа.

tusviin-baingiin-horoo4

Уг тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Х.Баделхан, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, саналаа хэлсэн юм. УИХ-ын гишүүдийн хувьд тогтоолын төсөлд төсвийн сахилга, хариуцлагын талаар тодорхой тусгаж өгөөгүйг сануулахын зэрэгцээ бэлэглэлийн гэрээний асуудалд арга хэмжээ авах цаг болсныг онцолж байлаа. Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар 2016 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулж авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд төсвийн төсвийн сахилга, хариуцлагыг чангатгах талаар илүүтэй чиглэл өгсөн. Харин 2017 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөлд бид төсвийн зардал хэмнэх чиглэлд анхаарсан. Түүнчлэн тогтоолын төсөлд тусгагдсан арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлсэн талаархи тайланг Төсвийн байнгын хороонд гурван сар тутам танилцуулж байхаар болсон гэдгийг онцолж байлаа.

Үүний дараа Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …