АН-ын удирдлагын төлөөлөл мэдээлэл хийнэ

download-1
Ардчилсан намын Их хурлыг зарлан хуралдуулахтай холбогдуулан тус намын зарим удирдлагын төлөөлөл мэдээлэл хийх болжээ.
Энэ оны долдугаар сард хуралдсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас намын Их хурлыг ирэх 12 дугаар сарын 6-нд хуралдуулахаар товлосон. Уг их хурлаар Ардчилсан намын шинэ даргыг сонгох хүлээлттэй байсан ч энэ удаад зөвхөн Дүрмийн өөрчлөлтөө батална гэж зарласан. Намын шинэ Дүрмийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ҮЗХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндоржоор ахалж байгаа.
Харин Их хурал зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахалж байгаа бөгөөд тэрбээр өнөөдөр мэдээлэл хийх аж. Мөн Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр оролцох юм байна.

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сурын талбай, шагайн асарт зочиллоо

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.11/ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар …