Т.Бадамжунай Уул уурхайн дэд сайдад яригдаж байна

junai566565

Засгийн газар дахин нэг уяач гишүүнээр бүл нэмэх бололтой.

МАН-ын бүлгээс “Эрдэнэт”үйлдвэрийн захирлаар томилогдсон X.Бадамсүрэнгийн оронд ХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Уул уурхайн дэд сайдаар томилох саналд олонх нэгдсэн гэсэн мэдээлэл байна.

Түүнчлэн энэ албан тушаалд УИХ-ын гишүүн асан Д.Загджавыг түүнтэй дөрөө харшуулан өрсөлдөж байгаа гэсэн яриа улс төрийн хүрээнд багагүй яригдсан. Гэхдээ аль нь ч байсан “Хотын фракц”-ын хүн, намын дарга М.Энхболдын уяач нөхдийн нэг.

Иймд хоёр хувилбарын аль нэгийг сонгож байгаа хэрэг гэж үзэх хүн ч бас байна. Мөн Д.Загджавыг тун удахгүй өөр албан тушаалд томилох гэж байгаа гэсэн мэдээлэл ч дуулдаж байна.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …