Орон сууцны иргэд суурь хураамж төлөхөөр болжээ

Oron-suuts-2  Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан дулааны үнийг энэ сарын 1-ээс нэмсэн. Эрчим хүчний үнийг ахуйн хэрэглээг 15 хувь, албан газар, уул уурхайн салбарт 30 хувиар нэмжээ. Учир нь гарснаас хойш эхний гурван сарын байдлаар найман тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн бөгөөд иймээс алдагдалаа нөхөх, цаашид алдагдалгүй ажиллах үүднээс үнээ нэмсэн гэж Эрчим хүчний зохицуулах газраас тайлбарлаж байна.

 Мөн дулааны үнийг хэрэглээнээс гадна суурь хураамжийн хамт төлөхөөр зохицуулжээ. Орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч 40 мкв талбайд 3000 төгрөг, 40-80 мкв бол 5000 төгрөг, 80 мкв-аас дээш бол 10 мянган төгрөгийн суурь хураамжийг хэрэглээнээс гадна төлөхөөр тооцжээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Чулуун нүүрсний экспорт 80 гаруй хувиар нэмэгджээ

Манай улсын чулуун нүүрсний экспорт 2026 оны нэгдүгээр сард 9.7 сая тонн болсон байна. Энэ нь өмнөх …