Өдөн болон сөдөн куртка гэрийн нөхцөлд хэрхэн цэвэрлэх вэ?

7f8be207355f00b7c0c9e59cbf1b54d1

Монголчууд бид эрс тэс уур амьсгалтай газар нутагт амьдардаг. Хүйтэн үедээ их хүйтэн, хамгийн түгээмэл хүртээлтэй гадуур хувцас бол өдөн, сөдөн куртка…
Үнэтэй, хямдхан, энгийн брэндийн гээд л их олон куртка байдаг, гэхдээ дээрх тодорхойлолтоос үл хамааран бүгд хэзээ нэгэн цагт хиртэж бохирддог. Энэ үед бид ихэвчлэн шууд л хуурай цэвэрлэгээнд ханддаг. Харин та өөрийн хувцасны угаалгын зааврыг харсан уу? Ихэнх куртка гараар угаах болон хуурай цэвэрлэгээ хосолсон байдаг, цөөн тооны куртка зөвхөн хуурай цэвэрлэгээнд цэвэрлэх заалттай байдаг.
Нэгэнт гараар угааж болох зүйлийг мөнгө төлж цэвэрлүүлэх гээд яахав…

Өдөн болон сөдөн куртка гэрийн нөхцөлд хэрхэн цэвэрлэх вэ?
1. Угаалгын заавар дээр байгаа заалтуудыг сайтар ойлгож таних хэрэгтэй,
2. Угаалгын заалтад заасны дагуу усны хэм болон угаалгын төрлийг сонгоно.
3. Хиртэлтээс хамааран угаах хугацаа 30-60 мин байна.
4. Угаалгын бодис нь энгийн цэвэрлэгээний бодис байж болно.
5. Угааж дууссаны дараа сайтар зайлах шаардлагатай, энэ хамгийн чухал үе шат.
Жич: Сайтар зайлаагүйгээс болж куртканы дүүргэгч нь хирийг өөртөө шингээж эргээд гадартаа толбо болон илрэх эсвэл хатахгүй байх магадлалтай.
6. Сэгсэрсний дараа мөн л угаалгын заавраас мушгиж болох эсэх мөн хэрхэн хатаах талаарх зааврыг харж дагаж мөрдөөрэй.
7. Нэгэнт хатсан бол өд өөрөө задардаг. Хэрэв алхам 5-д дурьдсан шалтгааны улмаас бөөгнөрөөд салахгүй бол юуны түрүүн сайтар хатаах улмаар гараар бөөгнөрсөн дүүргэгчийг салгах, улмаар нарийн саваа мэтийн зүйлээр “цохиж” бөөгнөрсөн дүүргэгчийг задлаж болно. Хувцасны өлгүүр их тохиромжтой байдаг.

Жич: Задарсан дүүргэгч хөвсийхгүй нимгэн мэт санагдаж болох юм, бүү санаа зов, өд сөдөн дүүргэгч биеийн дулаанаар өөрөө хөвсийж тэлдэг онцлогтой.

Энэ зөвлөгөөг ашиглахдаа хувцас эдлэлийн талаарх мэдээллийг сайтар нягталж шалгаж үзэн угаалгын зааварт заасан тэмдэг тэмдэглэгээг сайтар ойлгож дагаж мөрдөхийг сануулъя.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …