Шадар сайд У.Хүрэлсүх Элчин сайд Т.Шимизүд талархал илэрхийлэв

e175fa62718b2779496c6586a80c1183

Шадар сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Т.Шимизүг манай улсад албан үүргээ гүйцэтгэх хугацаанд нь хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжсөнд сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд илэрхийллээ. Харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, соёлын солилцоо нэвтрүүлэх чиглэлээр 40 орчим жилийг зарцуулсан нэрт дипломатч төдийгүй Монголч эрдэмтэн судлаачийнх нь хувиар талархаж буйгаа онцоллоо.

Элчин сайд Т.Шимизү нутаг буцаж буй ч Монгол Улсыг сурталчлах, хоёр орны бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох, хөрөнгө оруулалт татахад тусалж, дэмжиж байна гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд У.Хүрэлсүх хэлээд түүнд эрүүл энх, сайн сайхныг хүсэв.

67ff736fc2835cf593b17b2176bb8533

 

 

 

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.22-06.26

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 22-НООС 26-НЫ …