Эрээн хотод Хятад, Монгол, Оросын худалдаа эдийн засгийн “Эрээн хотын чуулга уулзалт болсон билээ. Энэхүү чуулга уулзалт нь гурван орны аж ахуйн нэгж, худалдаа эдийн засгийн салбар байгууллагаа хоорондын гэрээнд гарын үсэг зурах ёслол, форумын уулзалт хурал байлаа.
Хуралд БНХАУ-ын холбогдох яамны удирдлага урилгаар оролцон, ӨМӨЗО-ны УТЗЗ-ийн тэргүүлэгч Рэнь Япин уулзалтад хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол Оросын хүндэт зочдыг хүлээн авч уулзсан бол ӨМӨЗО-ы орлогч тэргүүлэгч Бү Шяолинь хатагтай форумыг нээж үг хэлжээ.
Манай улсаас уулзалтанд орцож буй Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг хотын намын дарга Мин Шандунтай уулзаж хоёр орны харилцааг улам бэхжүүлэх, ойртож хамтран ажиллах талаар өөрсдийн саналаа чөлөөтэй солилцжээ.
Мөн уг чуулга уулзалтын үеэр 20 гаруй төлөөлөгчид ” Хил дамнасан хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хамтын хөгжлийг ахиулах” сэдвийн дор, гурван орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, техник техник технологи, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг харилцан сонирхсон агуулгаар илтгэл тавьсан байна.
БНХАУ-ын Монгол улс судалгааны нийгэмлэгээс Хятад, Монголын хамтын ажиллагааны стратегийн хэлэлцүүлэгийг явуулжээ. Мөн Бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, төсөл танилцуулах зэргээрхамтын ажиллагааны нэгдмэл зорилтод хүрчээ. Төсөл танилцуулах хурал болон хамтын ажиллагааны ёслолоор нийт 25 хамтын ажиллагааны хэлэлцээр гарын үсэг зуржээ. Тус хуралд эх газрын гүүрний дагуух бүс нутгийн засгийн газар, худалдааны нийгэмлэг аж ахуйн нэгжийн төлөөлөл нийт 1262 хүн оролцжээ.
Ugluu.mn