Аугаа хайр

15242027_1272285639505980_1812462392000762975_n

Шүүхийн танхимд чимээгүй суух 80 гаран насны хөгшин хосын байдал элэг эмтрэм хөөрхийлөлтэй байлаа. Өвгөн нь зөрүүд хийгээд уйлсаар нүд нь цонхийсон, ядрангуй эмгэнээ холоос ширтэж суув. Шүүгч баргил хоолойгоор хөгшин эмэгтэйгээс “За эгч минь, яагаад гэрлэлтээ цуцлах хүсэлтэй гээд байгаа билээ?” гэж асуулаа. Хөгшин эмэгтэй гүнзгий гэгч нь санаа алдаад сөөнгө хоолойгоор ийнхүү ярьж эхэлжээ.

“Энэ өвгөнөөс залхаж гүйцлээ, одоо хангалттай, 50 жилийн туршид намайг амьдралаас залхааж орхилоо…”. Ингээд шүүхийн танхимд хэсэг хугацаанд хэн ч дуугарсангүй, чив чимээгүй байлаа . Энэ чимээгүйдлийг иймэрхүү мэдээллийг сонинд томоор гарчиглан олон нийтэд цацдаг нэгэн сэтгүүлчийн зураг авах чимээ эвдэв. Тэднийг сонинд юу гэж бичих гэж байгааг хэн мэдлээ. 50 жилийн хамтын амьдрал хэрхэн төгсөж байгааг хэвлэл мэдээллийнхэн чих тавин чагнаж суулаа… Тэнд байгаа бүх л хүний анхаарал хөгшин эмэгтэйн ярих гэж буй хачин сонин бүхэнд хандсан байв. Хөгшин эмэгтэй нүдэнд нулимс цийлэгнэж” Манайд нэг тана цэцэг байдаг байлаа.

Би түүнд маш их хайртай байсан юм… Тэр мэдэхгүй ээ… 50 жилийн өмнө болсон явдал… Тэр цэцгийг би түүний надад өгсөн амьд цэцгийн баглаанаас үрслүүлж тарьсан юм. Бидэнд хүүхэд заяагаагүй. Тиймээс би цэцэгнүүдээ хүүхэд шиг л хайрладаг байлаа. Хэсэг хугацааны дараа цэцэг маань хатаж эхэлсэн . Тэр үед би дотроо “шөнө болгон босож, үүр цайхаас өмнө нэг сав усаар цэцгээ усална ” хэмээн өөртөө амласан юм… Ингэвэл их сайн гэж хүмүүс ярьдаг байсан. 50 жил болоход энэ хөгшин ганц ч удаа шөнө босож цэцгийг чинь усалж өгье гээгүй. Тэр шөнө би их ядарсан нам унтсан байв.

Би ийм л хүнтэй 50-н жилийг өнгөрүүлж дээ. Би түүнд амьдралаа итгэл найдвар бүхнээ зориулсан. Түүнээс би сайн юм үзсэнгүй. Өөрийнхөө хийдэг ажлаас нэгийг нь ч хийчихээсэй хэмээн хүлээж байгаагүй. Би үнэхээр түүнгүйгээр илүү сайн явна, амлаж байна. Шүүгч хөгшин эр рүү хараад “Ах минь, танд хэлэх үг байна уу?” гэв. Хөгшин өвгөн таягаа тулан босож, гэмшилтэйгээр шүүгч өөд харав. Аажуухан ярьж эхлэв. “Би цэргийн албаа Ерөнхийлөнчийн ордны цэцэрлэгчийн албанд хаасан юм.

Тэр цэцэрлэгийг амьд байлгахын төлөө чадах бүхнээ л хийдэг байлаа. Би эхнэрээ болон тана цэцгийг тэнд л харсан юм… Түүнд хамгийн сайхан баглааг өгдөг байв. Түүнтэйгээ гэрлээд удаагүй байтал түүний минь хүзүү өвдөж, эмчид хандсан юм. Эмч түүнийг удаан хугацаагаар унтвал хүзүүнийх нь шохойжилт ихэсч, байдал улам бүр муудах болно гэж хэлсэн. Шөнө бүр нойрноосоо сэрж, хэсэг хугацаанд алхаж, гишгэх хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Эмчийн зөвлөгөөг манай хүн төдийлөн тоохгүй байсан. Хэлээд ч дийлсэнгүй дээ. Тэр үед аз болоход цэцэг маань хатаж эхэлсэн юм. Би түүнд энэ цэцгийг сайн усалбал зүгээр байдаг юм гэж зөвлөсөн. Шөнө болгон би түүнийг ямар нэгэн байдлаар сэрээдэг байлаа. Тэгээд хамгаас хайртай бүсгүйгээ хүүхэд шигээ арчилж байгаа цэцгээ хэрхэн усалж байхыг нь хардаг байв.

Түүнийгээ унтсаны дараа би босч цэцгийн савнаас усыг асгадаг байлаа. Учир нь тана цэцэг усанд дургүй юм шүү дээ. Би их хөгширчээ. Тэр шөнө би сэрж чадаагүй юм. Усыг нь асгаагүйгээс болж цэцэг хатлаа. Тэр минь намайг буруутгасан, би юу ч хэлээгүй ээ. Нэг л зүйлээс айж байна. “Oдоо нэгэнт тэр үнэнийг мэдсэн болохоор цэцгээ услахаа болих биз. Үүнээс болж түүний минь шохойжилт хүндрэх вий л гэхээс айж байна даа. Яг энэ мөчид сэтгүүлчид болон шүүхийн танхимд байсан бүх хүмүүс өөрийн эрхгүй уйлж байлаа.

Хайрыг үгээр биш үйлдлээрээ харуулах нь зүй. Хайр нүдэнд харагдаж, гарт баригдахгүй ч гэлээ түүнийг мэдэрч болдог билээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …