Олимпид тэгш эрхтэйгээр оролцох баталгаа байхгүй  

russia_doping_3504461bДэлхий дахин – халуун сэдэв

Олон талын хам утгыг үлгэр жишээчээр товчилж, хөнгөвчилсөн нэгэн нэр томъёо байх нь WADA буюу “Бүх дэлхийн допингийн эсрэг комисс” гэх нэр юм. 2012 оны Лондонгийн олимпийн тоглолтонд Оросын хөнгөн атлетикийн тамирчид бүрэлдэхүүнээрээ ялгуусан /үнэмлэхүй/ ялалт байгуулсны дараа дээр үгүүлсэн олон салаа утгыг агуулсан нэртэй байгууллага (WADA) нь гишүүдийнхээ олонхитой хэлцэл, тохиролцоо хийх арга замаар 2016 оны Рио де Жанейрогийн олимпид тэднийг (Оросуудыг) оролцуулахгүй байх шийдэл гаргасан байдаг.

Үүний дараа дэлхийн овсгоотой, самбаатай гэх бизнесменүүд үймж бужигналдав. Допингийн эсрэг хэмээсэн хоосон, “сүржин” нэрний цаана нуугдсан цуу шуугианы далбаан дор шууд болоод шууд бус хэлбэрээр авилга, хээл хахуул цэцэглэж эхлэв. ЗХУ-ын оролцсон Афганистан дахь дайны дараахан 1980 онд Москвад олимпийн наадам болсон. Энэ олимпид Америкийн тамирчдын бүрэлдэхүүн оролцохоос зайлсхийв. Юунд тэр вэ? Тэд бүгдээрээ ирсэнгүй нь өөрсдийнх нь сонголт байсан. Ийнхүү тэдний үгүйд олимпийн хөнгөн болоод хүнд атлетикийн төрөлд дэлхийн долоон дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Гэтэл Риогийн олимпид энэ байдал яг эсрэгээрээ болдог байгаа. Оросын хөнгөн болоод хүнд атлетикийн тамирчид бүрэлдэхүүнээрээ латин Америкийн эх газар дээр буусангүй, гэхдээ тэд бэлтгэлээ хангацгааж, тэнд очихийг үнэнээсээ хүсэж байсан юм.

Энэ чухам ямар учиртай зүйл байсан гэхээр, нэг үгээр хэлбэл өөрсдийнх нь улс төрийн каръер төгсгөл болж буйг өөр нэг цуу шуугианаар далдлахын тулд Обамагийн засаг захиргааны гаргасан шалтаг байсан гэж болно. “Ноёдууд”-ыг өөр зүйл рүү чулуу хөөлгөж, тэр зүйлтэй нь ороолдуулахын тулд бий болгосон зүйл гэдгээрээ түүний хувьд дэмий хэрэггүй зүйл байсангүй. Ингэхэд түүний инээмсэглэлд “сайхан болгож тавилаа даа” гэсэн бах ханасан шинж нуугдаж байсан. Харин одоо тэр шинэ байгаа онилоход бэлтгэж байна. 11 сарын 8-ны үйл явдлын дараа ямар нөхцөл үүсэв?

“Хорсолд ус хүртэл булингартах” гэж Оросын эртний үг байдагсан. Бидний зүгээс Оросуудын зүгээс өширхөж хонзогнох ямар нэг шалтгаан байхгүй. Харин Америкын хувьд байдал огт өөр.

Одоо Орос оронд ЗХУ-ын он жилүүд түүх болон үлдэж, тэд ихээхэн өөрчлөгдөж, улам бүр хатуужиж, хэрсүүжжээ. Оросын хаант засгийн үеийн зурагдсан пянзанд буй далайн чинадынхны авир, санааг дахин сануулсан аяс байдал өрнөж байгааг ч анзаарах хэрэгтэй. Улс төрчдийн үгүүлж байгаагаар бол Обамагийн захиргаа өөртэй дотоодын биш гадаадын дайсныг бий болгох нь улс төрийн хонжоотой байдаг гэнэ. Бодвол тэд Оросын эсрэг аливаа шалтаг, шалтгаанаар элдвийн хориг арга хэмжээг буй болгож байгаа нь үүнтэй холбоотой бололтой.

Тэгээд олимпийн наадам дөхөж ирэхэд АНУ оросын спортын салбарт цохилт өгөхөөр хэлцэл тохироогоо хийсэн хэрэг. Далиманд нь оросын хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг үүнд нэрвүүлэхээр үзсэн боловч тэд тийм ч амар гарт нь орсонгүй. Огт бууж өгсөнгүй. Тэдний санаснаар паралимпийн нэг ч тамирчинд допингийн илэрц батлагдсангүй шүү дээ. Тиймээс ямар ч хамаагүй аргаар зөвхөн нэг хоёр тамирчныг бус, болж өгвөл бүгдийг нь шахан зайлуулах нь чухал болжээ. “Халдвал хар халзандаа” гэгчээр 200 хүнээс бүгдээс нь допинг илэрлээ гэжүү дээ. Энэ арай ч дэндэнэ. Мэдээжийн хэрэг хэн нэгнийх нь толгойд тамирчдын цусанд хийсэн допингийн сорилын дүнг будилаантуулах “мэргэн арга” орж ирсэн байж таараа. Тэрээр энэ бол өмнө нь ч нэг биш удаа тохиолдож байсан зүйл. Харъяалагдах улс орон, ургийн овог, тэрчлэн овог нэр байхгүй үй олон дээжүүд сорилд нийлүүлэгдсэн агаад, тэдгээрийг тэр чигт нь Оросын паралимпын тамирчдын дээж болгон өөрчилжээ. Энэ хуурамч үр дүнгээ хэвлэл мэдээллээр цацаж шуугиан дэгдээх нь тэдний гол зорилго байв. Үнэндээ бол нэг ч хүнд допингийн илэрц батлагдаагүй нь огтоос хамаагүй хэрэг. Хамгийн гол нь цуу дэгдээх явдал.

Оросуудад өөрсдийн урьдаас төлөвлөж зохиосон сэжиг таамгийг хүлээлгэх замаар тэднийг өрсөлдөөнөөс хасах нь л хамгийн чухал байв. Энэ нь нөгөө Америк маягийн бодлого гэгч юм. WADA (Дэлхийн допингийн эсрэг комисс) урьд нь хятад, солонгос, монгол, бас Казакстанаас очсон тамирчдын асуудлыг хайхрахгүй нүдэн балай царайлж байсан явдлууд бий.

Хэрвээ та тэнд очиж үзэх юм бол тэр цагт энэ байдлыг бодитоор нь харж мэдрэх биз. Гэхдээ өөрийнх нь улсын тамирчныг аваргын гишгүүрээс бусармаг аргаар буулгасан, оросын тамирчид ба тэдний түшмэлүүдийн хооронд үүссэн мэт тийм нөхцөл байдлыг өөрөө мэдэрсэн тохиолдолд л сая ойлгоно байх. Далайн чанадынхны ухаан санаанд допингийн завхруулгаа хайцаалах өөр ч шинэ башир арга төрөхийг үгүйсгэхгүй. Ингэсэн тохиолдолд тэд дараагийн удаад хэнийг золиос болгохоор онилох бол гэдэг нь л аймшиг юм.

Бэлтгэсэн Сергей ПЕШКОВ /тоймч/

Орчуулсан Г.Төрмөнх      

ugluu-logo-7-1-4

Санал болгох мэдээ

Финланд болон Эстонид их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ

Финланд болон Эстонид дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн 100 жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн …