“Хошгоруулагч” Ц.Элбэгдоржийн хүүгийн балаг балрахгүй

erdeneЭрдэнэтийг луйвардах операци, цаашлаад С.Зоригийн хэргийн сценарийн зохиолч нь ч байж магадгүй гэх хардлагын гол бай, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн балаг ганц өөрөөр нь зогсохгүй нь ээ. Карма гэх зүйл бий. Эрх мэдэл, ашиг хонжооны төлөө нүдээ улайлгасан хүний үйлийн үр үр хүүхдэд нь ирдэг гэх. Харин Эбигийн хувьд үр хүүхдээ бузар булайгаасаа холдуулах нь байтугай бүр татан оролцуулдаг гэхэд хилстэхгүй. Сонгуулийн өмнө ард түмнийг тун чиг их хошгоруулдаг Эбигийн хүү Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцоно гэж хүмүүсийг хошгоруулчихаад тэнд очсон хойноо эмнэлгийн офицеруудийн орон тоонд орчихсон байх жишээтэй. Бүр 3000-5000 долларын цалинтай шүү.

timthumb

Суданаас ирсэнийхээ дараа их л бахархалтайгаар харцын хүүхдүүдтэй хамт алба хаалаа гэж өөрийгөө рекламдаж явсан гэтэл түүнтэй мөр зэрэгцэн алба хаасан албан хаагчид ердөө л 1300 гаруй долларын цалинтай байдаг шүү дээ. Хилийн чанадад алба хааж яваа хөвгүүдээ эцэг эх нь эргэж очиж чадахгүй байхад Ц.Элбэгдорж Өмнөд Суданд айлчлах нэрийдлээр хүүгээ эргэж очсон нь ч санаанд тодхон зурайна. Ингэж ч мөр зэрэгцэн алба хаадаггүй байх аа, хө. Э овогтой Эрдэнэ Өмнөд Суданд алба хаахдаа Элбэгдорж биш Эрхэмбаяр овогтой байжээ. Тэгээд хэсэг нам сууж байгаад сонгуулийн өмнө гарч ирэхдээ дахиад Элбэгдоржийн хүү болсон нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн заалтыг онц ноцтой зөрчсөн гэмт хэрэг. Тодруулбал, Иргэний Бүртгэлийн Тухай Хуулийн 18.7-д “…Иргэний овог, эцгийн нэр, нэрийг 1-ээс илүүгүй удаа өөрчлөхийг зөвшөөрнө…” гэсэн заалт Ерөнхийлөгчийн хүүд огт хэрэгсдэггүй болохоор л Элбэгдоржоос Эрхэмбаяр эргээд Элбэгдоржоороо овоглосон биз. Айлын хүүхэд гэмт хэрэг хийгээд зүгээр өнгөрөхөд нэг том нөлөө байна. Ёстой л Өглөө кинонд гардаг шиг “Цаад хүн” нь хэн бэ? Хэн ч байх вэ дээ, аав нь л байхгүй юу даа гэх яриа энд тэнд үе, үе гардаг.

untitled-1

“Өндөр язгууртан” маань энхийг сахиулсанаараа бахархаж явсан цаад санаа нь саяхан болсон сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар илэрсэн. Ц.Элбэгдорж сонгуулийн өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа хүүгийнх нь тухай асуултад хариулахдаа “Миний хүү нэр дэвшиж байгаа. Зөв хүү дээ” гэж ил тод шууд хэлсэн нь л тухайн үедээ Ерөнхийлөгч хүүхдийнхээ сурталчилгааг хийж хууль зөрчлөө гээд л шуугиж байлаа. Ер нь сонгуулийн жил эхэлснээс хойш төрөл бүрийн хэл ам тасраагүй. Түүний нэг нь Тэргүүн хатагтай Х.Болормаагийн тэргүүлдэг “Болор сан-Халамжит гэр бүл” төвийн ивээн тэтгэж гаргасан “Охидын шивнээ” хүүхдийн номыг 20 мянган төгрөгийн хамт 27-р тойргийн иргэдэд тарааж байгаад баригдсан удаа хүртэл бий. Ингээд гэр бүлээрээ хичээн зүтгэсний эцэст тэр чигээрээ хиар цохиулсан АН-аас торж үлдсэн цөөхөн хүний нэг нь Элбэгдоржийн хүү Эрдэнэ байлаа. М.Энхболд охиноо, Ц.Элбэгдорж хүүгээ багаас нь төрд оруулж ирсэн нь өнөөдөр монголын ард түмний эсэрг хийсэн нүглээ үүрэхийн цагт өөрснийгөө хамгаалуулах гэсэн зорилготой ч байж мэднэ. Гэхдээ Эрдэнэ сонгуулийн үеэр мөнгө тарааж, иргэдийн саналыг худалдаж авсан нь баримтаар нотлогдсон учир нь өрсөлдөгч нэр дэвшигчид нь цагдаагийн газар гомдол гаргаж, хэргийг шалгахыг хүссэн өргөдлөө өгөөд байгаа юм байна. Хэрвээ шалгалтаар Ерөнхийлөгчийн хүү шударга бус замаар ИТХ-ын сонгуульд ялсан нь тогтоогдвол эргүүлэн татах үндэслэл бүрдэх юм.

 эх сурвалж: tug.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …